Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ

Техникийн нөхцөл олгох журам

Иргэн, хуулийн этгээдэд техникийн нөхцөл олгох, сүлжээнд шинээр холбох ажиллагаанд Монгол Улсын Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүч хэрэглэх дүрэм, Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан Холболтын журам, УБЦТС ТӨХК-ийн үйл ажиллагааны дэг жаягийг тус тус мөрдлөг болгоно.  Холболт журам 2018.10.11 татах

Техникийн нөхцөл олгох ажиллагаа

Түгээх сүлжээнд шинээр холболт хийлгэх, хэрэглэгчийн холбогдсон чадлыг нэмэгдүүлэх, өмнө авсан техникийн нөхцөлд өөрчлөлт оруулах шаардлага гарах бүрт тухайн хэрэглэгч техникийн нөхцөл авна.

Хэрэглэгч нь цахилгааны техникийн нөхцөл хүсэхдээ тодруулах хуудас бөглөж, түүнд заагдсан бүрдүүлэх баримт бичиг /газрын гэрчилгээ, газрын байршлын кадастрын зураг,  архитектур төлөвлөлтийн даалгавар, эх зураг гэх мэт/ -г бэлтгэнэ. Тодруулах хуудсыг үнэн зөв бүрэн бөглөсөн байх шаардлагтай.

Хэрэглэгчдийн өргөдлийг Төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон/-ээр хүлээж авна. Технологийн холболтын албаны сүлжээ төлөвлөлтийн инженерүүд нь обектын байршил дээр очиж холболтын цэгийг тодорхойлсны дараа техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ.

Техникийн нөхцөл олгохдоо тухайн хэрэглэгчид шаардлагатай хүчин чадлын одоогийн хэмжээ, цаашдын өсөлт, тэр бүсэд нэмэгдэх хэрэглэгчдийн хүчин чадлын өсөлт, цахилгаан эрчим хүчний тэжээл авах шугам, дэд өртөөний ачаалал, хэтийн төлөвтэй уялдуулан шийдвэрлэдэг.

 Иргэн, хуулийн этгээдийн техникийн нөхцөл хүсэхэд бүрдүүлэх материалын жагсаалт:

I.  Хувь хүн ахуйн хэрэглээний зориулалтаар техникийн нөхцөл хүсэх тохиолдолд:

-          Өргөдөл

-          Газрын гэрчилгээ (ашиглах, эзэмших, өмчлөх)

-          Газрын албаны баталгаажуулсан кадастрын зураг

-          Иргэний үнэмлэх

-          Тодруулах хуудас бөглөх /Тодруулах хуудас”-ыг УБЦТС ТӨХК-ийн сайт руу нэвтэрч ороод “Тодруулах хуудас” хэсгээс татаж авч болно./

II.  Үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар техникийн нөхцөл хүсэх тохиолдолд:

-          Албан бичиг, хувь хүн бол өргөдөл

-          Газрын гэрчилгээ (ашиглах, эзэмших, өмчлөх)

-          Газрын албаны баталгаажуулсан кадастрын зураг

-          Иргэний үнэмлэх хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ

-          Барилга, орон сууц барих бол барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар

-           Эскиз зураг (ЕТГ-ын баталсан тамга тэмдэг бүхий нүүр хуудас, барилга байгууламжийн ерөнхий харагдах байдал, ерөнхий төлөвлөгөө)

-          Орон сууцны байранд үйлчилгээ явуулах бол нэмэлтээр ОСНААУГ-аас авсан техникийн тодруулга

-          Тодруулах хуудас бөглөх /Тодруулах хуудас”-ыг УБЦТС ТӨХК-ийн сайт руу нэвтэрч ороод “Тодруулах хуудас” хэсгээс татаж авч болно./

III. Цахилгаан дамжуулах шугам шилжүүлэн зөөх техникийн нөхцөл хүсэх тохиолдолд:

-          Албан бичиг, хувь хүн бол өргөдөл

-          Газрын гэрчилгээ (ашиглах, эзэмших, өмчлөх)

-          Газрын албаны баталгаажуулсан кадастрын зураг

-          Иргэний үнэмлэх хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ

-          Барилга, орон сууц барих бол барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг

-          Зураг төсөлд тодруулга хийсэн тодорхойлолт (Харьяа түгээх төвөөр хийлгэх)

-          Тодруулах хуудас бөглөх /Тодруулах хуудас”-ыг УБЦТС ТӨХК-ийн сайт руу нэвтэрч ороод “Тодруулах хуудас” хэсгээс татаж авч болно./  

IV. Өмнө нь авсан техникийн нөхцөлд өөрчлөлт оруулах:

/Хугацаа сунгах, Нэр шилжүүлэх, Нөхөж авах, Зориулалт өөрчлөх, Холболтын цэг өөрчлөх, Хүчин чадал өөрчлөх, Хэрэглэгчийн зэрэглэл нэмэх, Техникийн нөхцөлөөс салгах, хуваах/

1.    Техникийн нөхцөлийн хугацаа сунгах тохиолдолд:

-          Албан бичиг, хувь хүн бол өргөдөл

-          Газрын гэрчилгээ (ашиглах, эзэмших, өмчлөх)

-          Газрын албаны баталгаажуулсан кадастрын зураг

-          Иргэний үнэмлэх хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ

-          Барилга, орон сууц барих бол барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг

-          Орон сууцны байранд үйл ажиллагаа явуулдаг бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ

-          Өмнө нь авсан техникийн нөхцөл

-          Тодруулах хуудас бөглөх /Тодруулах хуудас”-ыг УБЦТС ТӨХК-ийн сайт руу нэвтэрч ороод “Тодруулах хуудас” хэсгээс татаж авч болно./

2.    Техникийн нөхцөлийн нэр шилжүүлэх тохиолдолд:

-          Албан бичиг, хувь хүн бол өргөдөл

-          Газрын гэрчилгээ (ашиглах, эзэмших, өмчлөх)  /Шилжүүлэн авагчийн/

-          Газрын албаны баталгаажуулсан кадастрын зураг

-          Иргэний үнэмлэх хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ

-          Барилга, орон сууц барих бол барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг

-          Орон сууцны байранд үйл ажиллагаа явуулдаг бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ

-          Өмнө нь авсан техникийн нөхцөл

-          Нэр шилжүүлэхэд үндэслэл болох худалдах, худалдан авах гэрээ гэх мэт материал

-          Тодруулах хуудас бөглөх /Тодруулах хуудас”-ыг УБЦТС ТӨХК-ийн сайт руу нэвтэрч ороод “Тодруулах хуудас” хэсгээс татаж авч болно./

3. Техникийн нөхцөл нөхөн авах тохиолдолд:

-          Албан бичиг, хувь хүн бол өргөдөл

-          Газрын гэрчилгээ (ашиглах, эзэмших, өмчлөх)  

-          Газрын албаны баталгаажуулсан кадастрын зураг

-          Орон сууцны байранд үйл ажиллагаа явуулдаг бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ

-          Иргэний үнэмлэх хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ

-          Цахилгаан эрчим хүчний тооцоо хийдэг хэрэглэгчийн код

-          Тодруулах хуудас бөглөх /Тодруулах хуудас”-ыг УБЦТС ТӨХК-ийн сайт руу нэвтэрч ороод “Тодруулах хуудас” хэсгээс татаж авч болно./

4.    Техникийн нөхцөлийн зориулалт өөрчлөх тохиолдолд:

-          Албан бичиг, хувь хүн бол өргөдөл

-          Газрын гэрчилгээ (ашиглах, эзэмших, өмчлөх)  

-          Газрын албаны баталгаажуулсан кадастрын зураг

-          Барилга, орон сууц барих бол барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар болон эскиз зураг

-          Орон сууцны байранд үйл ажиллагаа явуулдаг бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ

-          Иргэний үнэмлэх хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ

-          Өмнө нь авсан техникийн нөхцөл

-          Тодруулах хуудас бөглөх /Тодруулах хуудас”-ыг УБЦТС ТӨХК-ийн сайт руу нэвтэрч ороод “Тодруулах хуудас” хэсгээс татаж авч болно./

5.    Техникийн нөхцөлийн холболтын цэг өөрчлөх, хүчин чадал өөрчлөх,  хэрэглэгчийн зэрэглэл нэмэх, техникийн нөхцөлөөс салгах хуваах тохиолдлуудад:

-          Албан бичиг, хувь хүн бол өргөдөл

-          Газрын гэрчилгээ (ашиглах, эзэмших, өмчлөх)

-          Газрын албаны баталгаажуулсан кадастрын зураг

-          Иргэний үнэмлэх хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ

-          Барилга, орон сууц барих бол барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг

-          Орон сууцны байранд үйл ажиллагаа явуулдаг бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ

-          Өмнө нь авсан техникийн нөхцөл

-          Тодруулах хуудас бөглөх /Тодруулах хуудас”-ыг УБЦТС ТӨХК-ийн сайт руу нэвтэрч ороод “Тодруулах хуудас” хэсгээс татаж авч болно./

 

Тайлбар: Барилга, орон сууцны байранд үйл ажиллагаа явуулдаг иргэн хуулийн этгээд бол үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ирүүлнэ.

Та хүсэлт өгөхдөө нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандаж болох ба материалаа үндсэн хувь болон нотариатаар баталгаажуулсан хувийг авч ирэх боломжтой, эсвэл https://new.tog.mn/#/login цахим хаягаар та өөрөө бүртгүүлж болно.