Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

БОРЛУУЛАЛТ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ

УБЦТС ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд шилжүүлсэн, шилжүүлэхээр материалаа бүрдүүлж өгсөн байх
Хүсэлт гаргаж буй аж ахуйн нэгж, иргэн нь техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгэсэн хуваарилах байгууламж, дэд станц, цахилгаан дамжуулах кабель болон агаарын шугам, бусад цахилгаан тоноглолыг УБЦТС ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд шилжүүлсэн эсвэл шилжүүлэхээр тус компанийн Түгээх үйл ажиллагааны бодлого, төлөвлөлтийн хэлтэст материалаа бүрдүүлж өгсөн байна.
1. Борлуулалт хүлээлгэн өгөх аж ахуйн нэгж, иргэний хүсэлт
Орон сууцны айл өрхийн цахилгаан эрчим хүчний борлуулалтыг УБЦТС ТӨХК-д хүлээлгэн өгөх аж ахуйн нэгж, иргэний хүсэлт, албан бичиг.  Албан бичиг, хүсэлтийн загвар /татаж авах/

2. Техникийн нөхцөлийн хуулбар
УБЦТС ТӨХК-иас олгосон цахилгаан шугам сүлжээнд холбогдох техникийн нөхцөлийн хуулбар.
 
3. Улсын комиссын актын хуулбар
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актын хуулбар. 
 
4. Нийтийн эзэмшлийн орц, шат, талбай, гараж, подвалын цахилгаан эрчим хүчний тооцоог хариуцах аж ахуйн нэгжийн албан бичиг
Тухайн байрны нийтийн эзэмшлийн орц, шат, талбай, гараж, подвалын цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоог хариуцах Сууц өмчлөгчдийн холбооны албан бичиг. Хэрэв сууц өмчлөгчдийн холбоо албан ёсоор байгуулагдаагүй бол байгуулагдах хүртэл дээрх тооцоог хариуцах аж ахуйн нэгж байгууллагын албан бичиг эсвэл хувь хүн хариуцахаар бол нотариатаар гэрчлүүлсэн байх.  
 
5. Ялтсан бойлерын цахилгаан эрчим хүчний тооцоог хариуцах иргэн, аж ахуйн нэгжийн албан бичиг
Дулааны ялтсан бойлертой бол ялтсан бойлерын цахилгаан эрчим хүчний тооцоог хариуцах ОСНААУГ-н албан бичиг. Хэрэв хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд дээрх тооцоог хариуцах аж ахуйн нэгж байгууллагын албан бичиг эсвэл хувь хүн хариуцахаар бол нотариатаар гэрчлүүлсэн байх. 
 
6. Дэд станц болон барилгын 0.4 кВ-ийн кабель шугам, бусад цахилгаан тоноглолын ашиглалтыг хариуцах тухай албан бичиг
  • Дэд станц болон барилгын 0.4 кВ-ийн кабель шугам болон бусад цахилгаан тоноглолын ашиглалтыг УБЦТС ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд шилжүүлэхээр материалаа бүрдүүлж өгсөн бол холбогдох шийдвэр гарах хүртэлх хугацаанд цахилгаан тоноглолын ашиглалтыг хариуцах тухай иргэн, аж ахуйн нэгж байгууллагын албан бичиг эсвэл хувь хүн хариуцахаар бол нотариатаар гэрчлүүлсэн байх.

Албан бичгийн загвар /Татаж авах/

УБЦТС ТӨХК-ийн Хангах үйл ажиллагааны бодлого хэрэгжилтийн хэлтсийн ажилтан материалуудыг холбогдох журмын дагуу судалж, борлуулалтыг хүлээн авах шийдвэрийг гаргуулан “Шийдвэр хүргүүлэх тухай” албан бичгийг хүсэлт гаргагчид болон харъяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хүргүүлнэ.

Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Хүлээн авах танхимын гэрээний мэргэжилтэн тоолуур хэмжих хэрэгсэл хүлээлцэх маягт болон холбогдох мэдээлэл, материалуудыг үндэслэн “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулна.

“Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулахад холбогдох материал:

  1. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ.
  2. Хэрэв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ банкны барьцаанд байгаа бол банкны зээлийн гэрээний хуулбар/
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Тоолуурын гэрчилгээний хуулбар