24 9 сар

Шинээр баригдсан орон сууцны цахилгаан эрчим хүчний борлуулалтыг яаж хүлээлгэн өгөх вэ?

1. Юуны өмнө шугам тоноглолын эзэмшил, ашиглалтыг тодорхой болгоно. Үүнд:
 
- Аж ахуйн нэгж, иргэн нь техникийн нөхцлийн дагуу хийж гүйцэтгэсэн хуваарилах байгууламж, дэд станц, цахилгаан дамжуулах кабель болон агаарын шугам, бусад цахилгаан тоноглолыг УБЦТС ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд шилжүүлсэн, шилжүүлэхээр материалаа бүрдүүлж өгсөн байх;
- Хэрэв хүсэлт гаргаж буй тал нь хуваарилах байгууламж,, дэд станц, цахилгаан дамжуулах кабель болон агаарын шугам, бусад цахилгаан тоноглолоо УБЦТС ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд шилжүүлж өгөхгүй тохиолдолд харьяа Түгээх төвтэй ашиглалт үйлчилгээний гэрээ хийж, эзэмшил ашиглалтыг тодорхой болгосон байх;
- Байрны улсын комиссын шийдвэр, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан байх;
 
2. Шугам тоноглолын эзэмшил, ашиглалтыг тодорхой болгосны дараа дараах материалыг бүрдүүлэн УБЦТС ТӨХК-ийн Борлуулалтын бодлогын хэлтэст өгнө. Үүнд: 
- Борлуулалт хүлээлгэн өгөх аж ахуйн нэгж, иргэний хүсэлт /албан бичиг, өргөдөл/ Татаж авах
- Техникийн нөхцлийн хуулбар;
- Улсын комиссын актын хуулбар;
- Нийтийн эзэмшлийн орц, шат, талбай, гараж, подвалын цахилгаан эрчим хүчний тооцоог хариуцах СӨХ-ийн албан бичиг /Хэрвээ СӨХ албан ёсоор байгуулагдаагүй бол дээрх тооцоог хариуцах байгууллагын албан бичиг/; Татаж авах
- Орон сууцны дулаан ЦТП-ээс аваагүй, ялтсан бойлертой бол цахилгаан эрчим хүчний тооцоог хариуцах ОСНАА-н конторын албан бичиг /Хэрэв конторт хүлээлгэж өгөөгүй бол дээрх тооцоог хариуцах байгууллагын албан бичиг/; Татаж авах
- Барилгын 0.4 кВ-ын кабель шугам болон бусад цахилгаан тоноглолыг УБЦТС ТӨХК-ийн хөрөнгөд шилжүүлэхээр материалаа өгсөн бол ТӨХ-ны шийдвэр гартал цахилгаан тоноглолын ашиглалтыг хариуцах тухай албан бичиг Татаж авах
- Хэрэв орон сууцны хорооллын ашиглалтанд орсон хэсгийн борлуулалтыг хүлээлгэж өгөх бол дэд станц, 0.4 кВ-ын шугам тоноглолын ашиглалтыг хариуцах тухай албан бичиг; Татаж авах
- Орон сууц нь УБЦТС ТӨХК-ийн дэд станцаас биш хувийн дэд станцаас цахилгаан эрчим хүчний тэжээлтэй, тухайн дэд станцын ашиглалтыг хүлээлгэж өгөөгүй бол дэд станцын ашиглалтыг хариуцах эзэмшигчийн албан бичиг;
 
3. Хүсэлт гаргаж буй талын материалыг судалж үзээд, борлуулалтыг хүлээн авах боломжтой бол “Шийдвэр хүргүүлэх тухай” албан тоотыг хүсэлт гаргагчид болон харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хүргүүлнэ. 
 
4. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хүлээн авах танхимын мэргэжилтэн  шийдвэрийн дагуу хүсэлт гаргаж буй талд шаардлагатай материалын жагсаалт болон тоолуур хэмжих хэрэгсэл хүлээлцэх маягт өгнө.
Материал бүрдсэн тохиолдолд үйл ажиллагааны дэг жаягийн дагуу тухайн орон сууцны борлуулалтыг хүлээн авч, айл өрх, аж ахуйн нэгжтэй  “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулна. 
Гэрээ байгуулахдаа дараах материалыг бүрдүүлнэ:
- Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ;
- Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ банкны барьцаанд байгаа бол банкны зээлийн гэрээний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Тоолуурын гэрчилгээний хуулбар;

Sidebar Menu