14 9 сар

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

Огноо: 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр
 
1. “УБЦТС ” ТӨХК  эрх бүхий тендерт оролцогчдоос “Улаанбаатар хот орчмын хөрсний хувийн эсэргүүцэл ба газардуулгын улирлын коэффициент тодорхойлох судалгааны (багажны хамт)”  ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 
 
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Улаанбаатар хот орчмын хөрсний хувийн  эсэргүүцэл ба газардуулгын улирлын коэффициент тодорхойлох судалгааны (багажны хамт)  ажил юм. 
 
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, санхүүгийн чадавхийн мэдээлэл, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
 
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 09 дүгээр сарын 21 -ны өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цагаас өмнө ирүүлнэ үү.
 
 
Захиалагчийн хаяг:
Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг. 3-р хороо,Чингисийн өргөн чөлөө-45.
УБЦТС ТӨХК-ийн төв байр. 206 тоот. Хангамж үйлчилгээний алба
Утас: 342420 +157,  Факс: 976-341852

Sidebar Menu