29 9 сар

Ажилтан сонгон шалгаруулж авна

“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА
 
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь дараахь ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. 
 
Нэгжийн нэр:
      -   Маркетингийн алба
 
Ажлын байрны нэр:
      - График дизайнер 
 
Ерөнхий шаардлага: 
      - График дизайн чиглэлийн их, дээд сургуулийг амжилттай төгссөн;
 
Ур чадварын шаардлага:
  1. График дизайны програмуудаар ажлын болон дизайны дэвшилтэд арга хэлбэрээр зургуудыг гаргах чадвартай байх;
  2. Загвар төлөвлөгөө, хувилбар саналууд, хэмжээ, хэмжээний тайлбар болон донж маяг, гоо зүйн консепттой холбоотой зүйлсийг боловсруулж, агуулга бий болгох;
  3. Вэб хуудас хийдэг, ажилладаг зарчим, үндэс суурийг мэддэг, хөгжүүлэх чадвартай байх. Энэ чиглэлийн шинэчлэлийг суралцан мэдэж, хэрэгжүүлэх чадвартай байх;
  4. Олон нийтийн цахим сүлжээний хуудсыг хөтлөх, хөгжүүлэх ахисан түвшний мэдлэгтэй байх;
  5. Фото зургийн аппарат, дүрс бичлэгийн камер бусад холбогдох хэрэгслийг ашиглах чадварын ахисан түвшний мэдлэгтэй байх;
  6. Компьютер, түүний холбогдох хэрэгслүүдийг ашиглах, програм хангамжийн ахисан түвшний мэдлэг чадвартай байх.
Тусгай шаардлага:
  1. Бүтээлч сэтгэхүйтэй байх;
  2. Өнгө төрх, донж маягийн мэдрэмжтэй байх;
  3. Идэвх, санаачлагатай байх;
  4. Ажлын зохион байгуулалт сайтай байх;
  5. Хамт олонч байх.
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Диплом, гэрчилгээний хуулбар
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
- Өмнө ажиллаж байсан ажлаас халагдсан тушаал
- Эрүүл мэндийн үзлэгийн бөглөгдсөн хуудас
- Оршин суугаа хорооны тодорхойлолт
 
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд материалаа бүрдүүлэн 2017 оны 10 дугаар сарын  06-ны дотор доорх хаягаар ирж бүртгүүлнэ үү. 
 
Хаяг:
Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг. 3-р хороо,Чингисийн өргөн чөлөө-45.УБЦТС ТӨХК-ийн төв байр. 503 тоот. Захиргаа, хүний нөөцийн хэлтэс
Утас: 342420 +129,  Факс: 976-341852
Цахим хаяг: www.tog.mn

Sidebar Menu