02 10 сар

Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн удирдлагууд өнөөдөр 85 жилийн түүхтэй компанийнхаа үе үеийн бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө залуу нас, оюун сэтгэл, хүч хөлсөө зориулан хөдөлмөрлөж явсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд компанийн 369 ахмадаас 346 нь хүрэлцэн ирж олон жил мөр зэрэгцэн ажиллаж явсан хамт олон, анд нөхөдтэйгөө баярын өдрөө хамтдаа тэмдэглэсэн юм

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр компанийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, дэд захирал С.Энхбаатар, О.Отгонбаяр, Н.Даваажаргал нар ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлээд уламжлал ёсоор хамгийн өндөр настай ахмад Д.Цэрэндулам гуайд болон энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан Б.Далай, Алтан гадас одонгоор шагнагдсан Ц.Цогбадрах, Ю.Тунгалаг нарт тусгайлан хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардуулав. 


Sidebar Menu