15 9 сар

Цахилгааны техникийн нөхцөл олгохыг түр хугацаанд зогсоолоо

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 2017-2018 оны өвлийн их ачааллын горим ажиллагаа батлагдсантай холбогдуулан УБЦТС ТӨХК-аас иргэд, аж ахуйн нэгжид цахилгааны техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг Эрчим хүчний сайдын 2017 оны 117 тоот тушаалаар түр хугацаанд зогсоохоор шийдвэрлэсэн билээ.

Иймд 2017 оны 9 дүгээр сарын 15-аас 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд цахилгааны техникийн нөхцөлийн  хүсэлт хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагааг зогсоосныг мэдээлж байна.

УБЦТС ТӨХК


Sidebar Menu