24 10 сар

Шөнийн тарифын хөнгөлөлт

Шийдвэр:
  1. "Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоол / 199-р тогтоол үзэх, 199-р тогтоолын журам үзэх /
  2. “Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай” Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 203, 204 дүгээр тогтоолууд /203, 204-р тогтоол үзэх/

 

Хөнгөлөлтийн хувь, хамрах хүрээ:

  1. Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг дараах байдлаар хөнгөлнө:
       - 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь
       - 380В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь
  2. Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурингийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлнө.

 

Хөнгөлөлтөд хамрагдах нөхцөл:

  1. Өдөр, шөнийн тарифт тоолууртай гэр хорооллын айл өрх
  2. Цахилгааныг зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар хэрэглэх

  3. Цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх

 

Хөнгөлөлт тооцох хугацаа:

  • 2017 оны 11 дүгээр сарын 01-ээс 2018 оны 4 дүгээр сарын 01 хүртэл

Sidebar Menu