28 11 сар

Цахилгаан хэрэглээгээ ухаалгаар зохицуулж, хэмнэлт хийцгээе

Айл өрхүүдийн ахуйн хэвшилтэй холбоотойгоор цахилгаан эрчим хүчний хэрэглээ оройн 19-21 цагийн хооронд хамгийн их өсдөг. Энэ цагуудад Та цахилгаан хэрэгслүүдээ зэрэг ажиллуулах нь гал хамгаалагч эвдрэх, оруулгын утас халах, гал гарах, цахилгаан тоноглолуудыг гэмтээх эрсдэлтэй.

Иймээс Та 19-21 цагийн хооронд цахилгааны зарцуулалт ихтэй халаагуур болон угаалгын машин, тоос сорогч, индүү, сэнс зэргийг ажилуулахаа түр азнаж хэрэглээний ачаалал багатай, тарифын хөнгөлөлттэй, төлбөрийн хэмнэлттэй цагуудад ашиглахыг зөвлөж байна.  

Цахилгаан хэрэглээгээ ухаалгаар зохицуулж, хэмнэлт хийцгээе.


Sidebar Menu