19 12 сар

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар цахилгааны тарифын хөнгөлөлтийн хэрэгжилттэй танилцлаа

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас цахилгааны тарифыг хөнгөлсөн нь үр дүнгээ өгч байгааг иргэд онцолж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Цогтын халаалтаа цахилгаанаар хэрхэн шийдсэн байдал болон зах зээлд цахилгаан халаагуур нийлүүлж буй компани, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнүүдтэй явж танилцлаа.

Сонгинохайрхан дүүргийн Бага Наранд оршин суугч иргэн Г.Цогтынх Тулгат цахилгаан халаагуурыг худалдан авч, галладаг зуухныхаа оронд суурилуулжээ. Тэднийх 2017 оны 1, 2, 3, 11, 12-р саруудад нийт 420’447 төгрөгийн цахилгаан хэрэглэснээс 283’001 төгрөг нь шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлтөд багтаж, 137’446 төгрөгийг өөрөө төлжээ. Өөрөөр хэлбэл дунджаар сар бүр 27500 төгрөгийг цахилгаандаа зарцуулсан байна. Тэрбээр цахилгаанаар халаалтаа шийдсэнээс хойш түлээ нүүрсэнд мөнгө зарлагадахгүй, гэрт нь үнс тортог бужигнахгүй, байнгын дулаахан, цэвэрхэн, тав тухтай зэрэг олон давуу тал бий болсон, арваад найз нөхөд нь энэ жишгийг дагаж зуух, яндангаасаа салсан талаар ярьж байлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар Г.Цогтынхоос гараад тус дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хилийн 0151 дугаар анги орчмын халаалтын зуухнуудыг төвлөрсөн дулаанд холбох ажилтай танилцсаны дараа УБЦТС ТӨХК-аас ОБЕГ-ын Аврах тусгай ангийн байранд зохион байгуулсан цахилгаан зуух, халаагуурын худалдаа, суурилалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

  

Цахилгаан зуух, халаагуурын худалдаа, суурилалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуйн нэгжүүдийн нэр, бүтээгдэхүүний үзүүлэлтийг харуулсан жагсаалтыг танилцуулъя.

 

Нэр

Бүтээгдэхүүн

Техникийн үзүүлэлт

Утас

Хүчдэл

Чадал

 

Цахилгаан зуух, төхөөрөмж

1.     

Монватт ХХК

Дулаанаа хуримтлуулж, халаах "Тулгат" төхөөрөмж

220В, 380В

0.85-7 кВт

360870, 99184285 94990623

2.     

Ультрасоник ХХК

Дулаанаа хуримтлуулж, халаах төхөөрөмж

220В,380В

1.7 - 7 кВт

89111456 88100857 77153892

3.     

Баухаус ХХК

Ухаалаг цахилгаан зуух

220В, 380В

1 - 36 кВт

99997030 70007033

Халаагуур

4.     

Кроун цамхаг ХХК

Монгол гэрт зориулсан халаагуур

220В

0.5кВт

99116436 90066500

5.     

Атмор ХХК

Цахилгаан зуух, халаагуур, шалны халаалт

220В, 380В

1 кВт-аас дээш

99104380 85158564

6.     

Хоот дабль валл ХХК

Цахилгаан халаагуур

220В

2  -2.5 кВт

88208909

7.     

Мон-Ашид ХХК

Усан цахилгаан халаагуур

220В

0.8 - 1.6 кВт

88111261

8.     

Мега хит ХХК

Ухаалаг цахилгаан халаагуур

220В

0.3 - 2 кВт

99007167 70107880 90997880

9.     

Нью Анверса ХХК

Орчинг цэвэршүүлэгч, бактер устгагч ультра халаагуур

220В

2.7 кВт

99117108 95957108

10.   

Хос Цамхаг ХХК

Цахилгаан халаагуур, зуух

220В, 380В

1.8 - 5 кВт, түүнээс дээш

91917664 90089408

11.   

Эко жигүүр ХХК

Цахилгаан халаагуур

220В

1 - 2 кВт

88164085 88115756

12.   

Эрхэт-Эрчим ХХК

"Эрчим" цахилгаан халаагуур

220В, 380В

3 - 7 кВт, түүнээс дээш

91096003 90100007

13.   

Мөнхийн-Амардулаан ХХК

Цахилгаан халаагуур

220В, 380В

2 - 6 кВт

99814215 99942945

14.   

АБУ Трейд ХХК

Ялтсан цахилгаан халаагууур

220В

1.8 - 2.2 кВт

99100696 88070696

15.   

Гурван сод ХХК

Цахилгаан халаагуур

220В

0.3 - 0.4 кВт

99100696

16.   

Ёл-Эко ХХК

Цахилгаан халаагуур

220В

1.5 - 3 кВт

99940199

Шалны халаалт

17.   

Кореа кабель ХХК

Шалны халаалт

220В, 380В

0.19 -0.22 кВт

99087035 70189144

18.   

Тот ком сервис ХХК

Шалны халаалт

220В

0.5 кВт

88111848 77111848

19.   

Минжзанд ХХК

Шалны халаалт

220В, 380В

0.2 кВт

91915472 91115072 91918327

20.   

Дулаан элстэй ХХК

Шалны халаалт

220В, 380В

0.2 кВт

94110591 94050591

Жич: "Нийслэлийн агаарын чанарын алба"-аас гаргасан судалгаанд үндэслэв.

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК


Sidebar Menu