01 10 сар

Ажилтан сонгон шалгаруулж авна

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

 

Ажлын байрны нэр:

  • Архивч, бичээч /түр/
     

Тавигдах шаардлага:

Ерөнхий шаардлага: 

  • Архив, бичиг хэргийн чиглэлийн дунд болон их, дээд сургуулийг амжилттай төгссөн Улаанбаатар хотын иргэн;
     

Ур чадварын шаардлага:

  • Монгол хэлний зөв бичгийн дүрмийн чадвар эзэмшсэн;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Архив, албан хэрэг хөтлөлийн чиглэлээр мэргэшсэн, туршлагатай;
  • Компьютер, түүний холбогдох хэрэгслийг ашиглах, програм хангамжийн ахисан түвшний мэдлэг чадвартай;
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан;
     

Тусгай шаардлага:

  • Бүтээлч сэтгэхүйтэй;
  • Идэвх, санаачлагатай;
  • Ажлын зохион байгуулалт сайтай;
  • Хамт олонч байх;
  • Шударга, зарчимч, харилцааны соёлтой;
     

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Диплом, гэрчилгээний хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Өмнө ажиллаж байсан ажлаас халагдсан тушаал
  • Эрүүл мэндийн үзлэгийн бөглөгдсөн хуудас
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд материалаа бүрдүүлэн 2018 оны 10 дугаар сарын 05-ны дотор доорх хаягаар ирж бүртгүүлнэ үү. 

 

Хаяг:Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө-45,

УБЦТС ТӨХК-ийн төв байр, 503 тоот, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс

Утас: 342420 +123,  Факс: 976-341852

Цахим шуудан: info@ubedn.mn


Sidebar Menu