03 12 сар

Шуурхай ажиллагааны ажилтнууд мэргэжил дээшлүүллээ

Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо, ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, БНХАУ-ын Бээжин хот дахь Хойд Хятадын Эрчим хүчний их сургууль хамтран "Шуурхай ажиллагааны ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх сургалт"-ыг 2018 оны 11 дүгээр сарын 19-өөс 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар болон Бээжин хотод амжилттай зохион байгууллаа. 

Сургалтад УБЦТС ТӨХК-ийн Диспетчерийн албаны ахлах инженер Г.Золбоо, ээлжийн инженер Ж.Энхтөр, Ц.Түвшинтөгс нар болон ДЦС-2, 3, 4, 

ДДЦС, ДЗДЦС, ЭБЦТС ТӨХК-ууд, ББЭХС, ДБЭХС, Эрдэнэт үйлдвэр, Эрчим сүлжээ, ДСЦТС, ДҮТ ХХК-ууд зэрэг эрчим хүчний салбарын 13 байгууллагын шуурхай ажиллагааны 20 инженер оролцож, эрчим хүчний салбарт нэвтэрч буй сүүлийн үеийн техник технологи, тоног төхөөрөмжтэй танилцахын зэрэгцээ Хойд Хятадын Эрчим хүчний их сургуульд суралцаж буй монгол оюутнуудтай сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулжээ.

 

 

Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо


Sidebar Menu