ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ

Техникийн нөхцөл олгох журам

Иргэн, хуулийн этгээдэд техникийн нөхцөл олгох, сүлжээнд шинээр холбох ажиллагаанд Монгол Улсын Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүч хэрэглэх дүрэм, Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан Холболтын журам, Аж ахуйн харилцааны дүрэм, УБЦТС ХК-ийн үйл ажиллагааны дэг жаягийг тус тус мөрдлөг болгоно.

Техникийн нөхцөл олгох ажиллагаа

Түгээх сүлжээнд шинээр холболт хийлгэх, хэрэглэгчийн холбогдсон чадлыг нэмэгдүүлэх, өмнө авсан техникийн нөхцөлд өөрчлөлт оруулах шаардлага гарах бүрт тухайн хэрэглэгч техникийн нөхцөл авна.

Хэрэглэгч нь цахилгааны техникийн нөхцөл хүсэхдээ тодруулах хуудас бөглөж, түүнд заагдсан бүрдүүлэх баримт бичиг /газрын гэрчилгээ, газрын байршлын кадастрын зураг,  архитектур төлөвлөлтийн даалгавар, эх зураг гэх мэт/ -г бэлтгэнэ. Тодруулах хуудсыг үнэн зөв бүрэн бөглөсөн байх шаардлагтай.

Хэрэглэгчдийн өргөдлийг Төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон/-ээр хүлээж авна. Технологийн холболтын албаны холболтын инженерүүд нь обектын байршил дээр очиж холболтын цэгийг тодорхойлсны дараа техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ.

Техникийн нөхцөл олгохдоо тухайн хэрэглэгчид шаардлагатай хүчин чадлын одоогийн хэмжээ, цаашдын өсөлт, тэр бүсэд нэмэгдэх хэрэглэгчдийн хүчин чадлын өсөлт, цахилгаан эрчим хүчний тэжээл авах шугам, дэд өртөөний ачаалал, хэтийн төлөвтэй уялдуулан шийдвэрлэдэг.

Sidebar Menu