Өндөр хүчдэл түгээх төв

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН ӨНДӨР ХҮЧДЭЛ ТҮГЭЭХ ТӨВ
 
 
Үйлчилгээний хүрээ
Өндөр хүчдэл түгээх төв нь Улаанбаатар хотын 8 дүүрэг, Төв аймгийн 11 сумын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах үүрэгтэй. Мөн компанийн  эзэмшлийн 35 кВ-ын 53 дэд станц, 35 кВ-ын 879.3 цахилгаан дамжуулах агаарын шугам, 35 кВ-ын 17.2 км цахилгаан дамжуулах кабель шугамын  ашиглалтыг хариуцна. Нийт суурилагдсан чадал 401.1 МВА.
 
 
Ажил үйлчилгээ
  1. 35кВ-ын агаарын болон кабель шугам, дэд станц, хуваарилах байгууламжийн тоноглолуудын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах
  2. 35кВ-ын кабель, агаарын шугамын тодруулга хийх, хэрэглэгчийн хүсэлтээр шуурхай үйлчилгээний гэрээ байгуулах
  3. Дуудлагын төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хэрэглэгчдээс ирүүлсэн дуудлагыг хүлээн авч гэмтлийг шуурхай засварлах
  4. Цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийх
 
Бүтэц зохион байгуулалт
Өндөр хүчдэл түгээх төв нь Шуурхай үйлчилгээ засварын бригад, Дэд станцын засварын бригад /35 кВ-ын дэд станц, 6/10 кВ-ын хуваарилах байгууламж, 35 кВ-ын кабель шугам, 35/0.4 кВ-ын агаарын дэд станцын ашиглалт засвар/, Агаарын шугамын ашиглалт засварын бригад, Дэд станцын ашиглалтын 1, 2-р бригадын нийт 169 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
 
17060, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн 1-1 Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төв 

Sidebar Menu