Налайх түгээх төв

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН НАЛАЙХ ТҮГЭЭХ ТӨВ
 
Үйлчилгээний хүрээ
Налайх түгээх төв нь Налайх, Багахангай дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр, Архуст, Баян, Баянжаргалан, Баянцагаан сумд, Аржанчивлан, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хэрэглэгчдэд чанартай цахилгаан эрчим хүчийг тасралтгүй түгээх үүрэгтэй. Мөн эдгээр газар нутаг дахь компанийн эзэмшлийн 6, 10 кВ-ын 198.9 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 16.578 км цахилгаан дамжуулах кабель шугам, 0.4 кВ-ын 175.399 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 9.349 км цахилгаан дамжуулах кабель шугам, 6, 10 кВ-ын 102 дэд станцын ашиглалтыг хариуцан ажилладаг.  Суурилагдсан хүчин чадал  94.735  МВА.
 
Ажил үйлчилгээ 
  1. Агаарын болон кабель шугам, дэд станц, тоноглолуудын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах
  2. Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хэрэглэгчдээс ирүүлсэн дуудлагыг хүлээн авч гэмтлийг шуурхай засварлах
  3. Цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийх
  4. Тоног төхөөрөмжид хэмжилт туршилт хийх, кабель шугамын тодруулга хийх, хэрэглэгчийн хүсэлтээр шуурхай үйлчилгээний гэрээ байгуулах 
 
Бүтэц зохион байгуулалт
Налайх түгээх төв нь Нийтлэг үйлчилгээ, Ашиглалт засвар, Шуурхай үйлчилгээ, Багахангайн гэсэн дөрвөн хэсгийн нийт 53 ажилтантайгаар үйл ажиллагааг явуулж байна.
 
Хаяг 
12790 Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Жаргалант 
Утас: 70232411, Факс 70232246

Sidebar Menu