Зуунмод түгээх төв

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН ЗУУНМОД ТҮГЭЭХ ТӨВ
 
Үйлчилгээний хүрээ
Зуунмод түгээх төв нь Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Баянцогт, Баянчандмань, Лүн, Батсүмбэр сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгон /хуучнаар Партизан/, Рашаант /361-ийн гарам/ хэсгийн хэрэглэгчдэд чанартай цахилгаан эрчим хүчийг тасралтгүй түгээх үүрэг хүлээдэг. Мөн өөрийн үйлчилгээний хүрээнд хамрах компанийн  эзэмшлийн 145 дэд станц, 10 кВ-ын  19 км, 0.4 кВ-ын 14.7 км цахилгаан дамжуулах кабель шугам, 10 кВ-ын 361.4 км, 0.4 кВ-ын 240.2 км цахилгаан дамжуулах агаарын шугамын  ашиглалтыг хариуцдаг. 
 
  
 
Ажил үйлчилгээ
  1. Агаарын болон кабель шугам, дэд станц, тоноглолуудын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах
  2. Хэрэглэгчдийн дуудлагыг хүлээн авч гэмтлийг шуурхай засварлах
  3. Цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийх
  4. Газардуулгын хэмжилт хийх, кабель шугамын тодруулга хийх, хэрэглэгчийн хүсэлтээр шуурхай үйлчилгээний гэрээ байгуулах 
 
Бүтэц зохион байгуулалт
Баруун түгээх төв нь Нийтлэг үйлчилгээ, Ашиглалт үйлчилгээ, Шуурхай үйлчилгээний хэсгийн 55 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
 
Хаяг
17070 Төв аймаг Зуунмод сум Номтын 1 дүгээр баг 
Утас: 702733664, 70273244

Sidebar Menu