БАЯНЗҮРХ ХҮТ

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН БАЯНЗҮРХ ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ
 
 
Үйлчилгээний хүрээ: 
Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Баянзүрх дүүргийн 1-28 дугаар хороо буюу Арслантай гүүрээс зүүн тийш нийслэлийн баруун зах руу Шар хоолой, Хуандай, Гачуурт, Хонхор хүртэл оршин суудаг айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр хангахаас гадна техникийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг. 2016 оны эхний 10 дугаар сарын байдлаар гэрээт хэрэглэгчийн тоо 83857 байна. 
 
 
Ажил үүрэг
  1. Хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах
  2. Хэрэглэгчтэй гэрээ байгуулах, сүлжээнд холбох
  3. Хэрэглэгчдэд техникийн үйлчилгээ үзүүлэх
  4. Монгол Улсад зөвшөөрөгдсөн загварын цахилгаан эрчим хүчний 1 ба 3 фазын механик, электрон, импульсийн тоолуур, гүйдлийн трансформатор баталгаажуулах, суурилуулах
  5. Хэрэглэгчидтэй цахилгаан эрчим хүчний тооцоо хийж, орлого цуглуулах

Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 171 ажилтантай ба Хэрэглэгчдийг хүлээн авах танхим, Техник үйлчилгээ, Тоолуур, Борлуулалт, Авлага барагдуулах, Нийтлэг үйлчилгээний гэсэн зургаан хэсгээр дамжуулан хэрэглэгчдэд дараах үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.  

 
Хэрэглэгчдийг хүлээн авах танхим
  1. Мэдээлэл, зөвлөгөө өгөх
  2. Шинэ холболтын хүсэлт хүлээн авах
  3. “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах, сунгах, шилжүүлэх, цуцлах
  4. Цахилгаан эрчим хүчний төлбөр хүлээн авах
  5. Ажлын захиалга, дуудлага, санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авах
  6. Дуудлагын дагуу ажил хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих 
Техник үйлчилгээний хэсэг
  1. Техникийн үйлчилгээ үзүүлэх
  2. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ сэргээх
  3. Нэгдсэн щит, тоноглолд үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх
  4. Шинэ холболтын хүсэлтийг газар дээр нь судлах
  5. 380B-оос доош хүчдэлийн түвшинд захиалгат үйлчилгээ үзүүлэх
Тоолуурын хэсэг
  1. Тоолуур суурилуулах, угсрах
  2. Тоолуурт үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх
  3. Тоолуур баталгаажуулах, лац тавих
  4. Тоолуурт хэмжилт хийх
Борлуулалтын хэсэг
  1. Тоолуурын заалт авах, бичилт хийх
  2. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний тооцоо хийх
  3. Цахилгаан эрчим хүчний хэрэглээнд хэмжилт хяналт шалгалт хийх
  4. Хэрэглэгчийг цикл, маршрутад хуваарилах
Авлага барагдуулах хэсэг
  1. Хугацаандаа төлбөрөө хийгээгүй хэрэглэгчдэд мэдэгдэл хүргэх
  2. Гэрээний зөрчилтэй хэрэглэгчийн хэрэглээг түдгэлзүүлэх
  3. Төлбөрт алданги тооцох
  4. Төлбөрийн өртэй хэрэглэгчдээс авлага нэхэмжлэх
  5. Төлбөрийн өртэй хэрэглэгчтэй “Авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ” байгуулах
  6. Авлагыг шүүхээр шийдүүлэх
Нийтлэг үйлчилгээний хэсэг 
  1. Бичилт хийгдсэн тухай мэдээллийг цахим хэлбэрээр илгээх
  2. Төлбөрийн нэхэмжлэлийг хэрэглэгчдэд цахим шуудангаар хүргэх
  3. Цахилгаан эрчим хүчний орлогын бүртгэлд хяналт тавих, нэгтгэх
Хаяг
13370, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол,  Энхтайваны өргөн чөлөө
Утас: 70047004
 
 
 
Салбар кассуудын байршил:
  1. “Шинэ цонх” касс: БЗД-ийн 5 дугаар дугаар хороо, Мянган оюутны байрны автобусны буудал, Шинэ цонх констракшн ХХК-ийн 1 давхарт
  2. “Улиастай” касс: БЗД-ийн 23-р хороо, Улиастайн хуучин эцэс, Улиастай худалдааны төв дотор
  3. “Дарь эх” касс: БЗД-ийн 21-р хороо, Дарь эхийн хуучин эцэс Баваахай дэлгүүрийн 2 давхарт
  4. “Шар хад” касс: БЗД-ийн 17-р хорооны зүүн талд Бага Таян хүнсний дэлгүүр дотор  
Үйлчлэх хүрээний онцлог
Баянзүрх дүүрэг нь 124.4 мянган га газар нутагтай, Богдхан уулын Бага тэнгэр, Богино Хүрхрээ, Чулуут, Бумбат, Залаат, Төр хурахын ам, Хар усан тохой зэрэг ан амьтан, цэцэг жимс, ой мод, рашаан ус, эмийн ургамал бүхий үзэсгэлэнт сайхан байгальтай. Засаг захиргааны 28 нэгж хороо, 80 мянга орчим айл өрх, 300 мянга гаруй хүн амтай.
 
Цахилгаан эрчим хүч хэрэглэгч айл өрх, аж ахуйн нэгжийн тоо 2014 онд 66345, 2015 онд 74801 байсан бол  2016 оны 10 дугаар сарын 4-ний байдлаар 9-р сарын 1-ний өдрийн байдлаар 83857 болон өсч байна.
 
Үүнээс УБЦТС ТӨХК-ийн цахим үйлчилгээ http://my.tog.mn ашиглан төлбөрөө төлдөг хэрэглэгчийн тоо 2016 оны 9-р сарын 1-ний байдлаар 7653 байна. 

Sidebar Menu