СОНГИНОХАЙРХАН ХҮТ

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН СОНГИНОХАЙРХАН ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ
 
 
Үйлчилгээний хүрээ: 
Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Сонгинохайрхан дүүргийн 1-20, 22-30 дугаар хорооны бүх, 31, Баянгол дүүргийн 20, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны зарим буюу Саппорогийн тойргоос баруун тийш шинэ Товчоо, хойшоо Баянхошууны Баруун, Зүүн салаа, урагшаа Туул гол хүртэлх айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр хангахаас гадна техникийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг. 2016 оны эхний 10 дугаар сарын байдлаар гэрээт хэрэглэгчийн тоо 67132 байна. 
 
 
Ажил үүрэг
  1. Хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах
  2. Хэрэглэгчтэй гэрээ байгуулах, сүлжээнд холбох
  3. Хэрэглэгчдэд техникийн үйлчилгээ үзүүлэх
  4. Монгол Улсад зөвшөөрөгдсөн загварын цахилгаан эрчим хүчний 1 ба 3 фазын механик, электрон, импульсийн тоолуур, гүйдлийн трансформатор баталгаажуулах, суурилуулах
  5. Хэрэглэгчидтэй цахилгаан эрчим хүчний тооцоо хийж, орлого цуглуулах
Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 173 ажилтантай ба Хэрэглэгчдийг хүлээн авах танхим, Техник үйлчилгээ, Тоолуур, Борлуулалт, Авлага барагдуулах, Нийтлэг үйлчилгээний гэсэн зургаан хэсгээр дамжуулан хэрэглэгчдэд дараах үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.  
 
Хэрэглэгчдийг хүлээн авах танхим
  1. Мэдээлэл, зөвлөгөө өгөх
  2. Шинэ холболтын хүсэлт хүлээн авах
  3. “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах, сунгах, шилжүүлэх, цуцлах
  4. Цахилгаан эрчим хүчний төлбөр хүлээн авах
  5. Ажлын захиалга, дуудлага, санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авах
  6. Дуудлагын дагуу ажил хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих 
Техник үйлчилгээний хэсэг
  1. Техникийн үйлчилгээ үзүүлэх
  2. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ сэргээх
  3. Нэгдсэн щит, тоноглолд үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх
  4. Шинэ холболтын хүсэлтийг газар дээр нь судлах
  5. 380B-оос доош хүчдэлийн түвшинд захиалгат үйлчилгээ үзүүлэх
Тоолуурын хэсэг
  1. Тоолуур суурилуулах, угсрах
  2. Тоолуурт үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх
  3. Тоолуур баталгаажуулах, лац тавих
  4. Тоолуурт хэмжилт хийх
Борлуулалтын хэсэг
  1. Тоолуурын заалт авах, бичилт хийх
  2. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний тооцоо хийх
  3. Цахилгаан эрчим хүчний хэрэглээнд хэмжилт хяналт шалгалт хийх
  4. Хэрэглэгчийг цикл, маршрутад хуваарилах
Авлага барагдуулах хэсэг
  1. Хугацаандаа төлбөрөө хийгээгүй хэрэглэгчдэд мэдэгдэл хүргэх
  2. Гэрээний зөрчилтэй хэрэглэгчийн хэрэглээг түдгэлзүүлэх
  3. Төлбөрт алданги тооцох
  4. Төлбөрийн өртэй хэрэглэгчдээс авлага нэхэмжлэх
  5. Төлбөрийн өртэй хэрэглэгчтэй “Авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ” байгуулах
  6. Авлагыг шүүхээр шийдүүлэх
Нийтлэг үйлчилгээний хэсэг 
  1. Бичилт хийгдсэн тухай мэдээллийг цахим хэлбэрээр илгээх
  2. Төлбөрийн нэхэмжлэлийг хэрэглэгчдэд цахим шуудангаар хүргэх
  3. Цахилгаан эрчим хүчний орлогын бүртгэлд хяналт тавих, нэгтгэх
 
Хаяг
18081, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо 21-р хороолол-2 
Утас: 70047004  
 
Салбар танхим, кассуудын байршил:
  1. “Салбар танхим” СХД-ийн 7-р хороо, Монлааны гудамж дахь өөрийн байранд
  2. “Тахилт” касс: СХД-ийн 22-р хороо Тахилт 3-ын 31 тоот
  3. “Отгонтэнгэр” касс СХД-ийн 1-р хороо, Баянгол 1-ийн 7 тоот
  4. “Гүнгэрваа” касс: СХД-ийн 1-р хороо, Толгойт 128-2 тоот
  5. “Тайхар” касс: СХД-ийн 5-р хороо Засаг даргын тамгийн газар урд дэлгүүр
  6. “Түбэ” касс: СХД-ийн 7-р хороо, Баянхошуу 8 гудамж /зам дагуу/
  7. “Эмийн сан” касс: СХД-ийн 2-р хороо, Орбит 12-150 тоот
  8. “Зүүн салаа” касс: СХД-ийн 25-р хороо Одонт 4-1 тоот
  9. “Их наран” касс: СХД-ийн 26-р хороо, Амны орон сууцны гудамж  1-20 тоот
  10. “Уран суурь” касс: СХД-ийн 11-р хороо Хөтөл 1-8 тоот

Sidebar Menu