ХАН-УУЛ ХҮТ

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН ХАН-УУЛ ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ
 
 
Үйлчилгээний хүрээ: 
Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Хан-Уул дүүргийн 1-16 дугаар хорооны бүх, Баянзүрх дүүргийн 26, Баянгол дүүргийн 1, 3 дугаар хорооны зарим хэсэг буюу Саруул, Дүнжингарав хотхон, Хоум плаза дэлгүүрээс баруун тийш Био, Шувуу, Шанд, зүүн урагш Өлзийт, Бугын сангийн аж ахуй, Түргэний гол, баруун урагш Зайсан, Их, Бага тэнгэрийн ам, хойшоо Алтай хотхон, Нарны хороолол хүртэлх газар нутагт оршин суудаг айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр хангахаас гадна техникийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг. 2017 оны эхний 1 дүгээр улирлын байдлаар гэрээт хэрэглэгчийн тоо 51286 байна. 
 
Ажил үүрэг
  1. Хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах
  2. Хэрэглэгчтэй гэрээ байгуулах, сүлжээнд холбох
  3. Хэрэглэгчдэд техникийн үйлчилгээ үзүүлэх
  4. Монгол Улсад зөвшөөрөгдсөн загварын цахилгаан эрчим хүчний 1 ба 3 фазын механик, электрон, импульсийн тоолуур, гүйдлийн трансформатор баталгаажуулах, суурилуулах
  5. Хэрэглэгчидтэй цахилгаан эрчим хүчний тооцоо хийж, орлого цуглуулах
 
 
Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 101 ажилтантай ба Хэрэглэгчдийг хүлээн авах танхим, Техник үйлчилгээ, Тоолуур, Борлуулалт, Авлага барагдуулах, Нийтлэг үйлчилгээний гэсэн зургаан хэсгээр дамжуулан хэрэглэгчдэд дараах үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.  
 
Хэрэглэгчдийг хүлээн авах танхим
  1. Мэдээлэл, зөвлөгөө өгөх
  2. Шинэ холболтын хүсэлт хүлээн авах
  3. “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах, сунгах, шилжүүлэх, цуцлах
  4. Цахилгаан эрчим хүчний төлбөр хүлээн авах
  5. Ажлын захиалга, дуудлага, санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авах
  6. Дуудлагын дагуу ажил хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих 
Техник үйлчилгээний хэсэг
  1. Техникийн үйлчилгээ үзүүлэх
  2. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ сэргээх
  3. Нэгдсэн щит, тоноглолд үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх
  4. Шинэ холболтын хүсэлтийг газар дээр нь судлах
  5. 380B-оос доош хүчдэлийн түвшинд захиалгат үйлчилгээ үзүүлэх
Тоолуурын хэсэг
  1. Тоолуур суурилуулах, угсрах
  2. Тоолуурт үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх
  3. Тоолуур баталгаажуулах, лац тавих
  4. Тоолуурт хэмжилт хийх
Борлуулалтын хэсэг
  1. Тоолуурын заалт авах, бичилт хийх
  2. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний тооцоо хийх
  3. Цахилгаан эрчим хүчний хэрэглээнд хэмжилт хяналт шалгалт хийх
  4. Хэрэглэгчийг цикл, маршрутад хуваарилах
Авлага барагдуулах хэсэг
  1. Хугацаандаа төлбөрөө хийгээгүй хэрэглэгчдэд мэдэгдэл хүргэх
  2. Гэрээний зөрчилтэй хэрэглэгчийн хэрэглээг түдгэлзүүлэх
  3. Төлбөрт алданги тооцох
  4. Төлбөрийн өртэй хэрэглэгчдээс авлага нэхэмжлэх
  5. Төлбөрийн өртэй хэрэглэгчтэй “Авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ” байгуулах
  6. Авлагыг шүүхээр шийдүүлэх
Нийтлэг үйлчилгээний хэсэг 
  1. Бичилт хийгдсэн тухай мэдээллийг цахим хэлбэрээр илгээх
  2. Төлбөрийн нэхэмжлэлийг хэрэглэгчдэд цахим шуудангаар хүргэх
  3. Цахилгаан эрчим хүчний орлогын бүртгэлд хяналт тавих, нэгтгэх
Хаяг
17033, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Чингисийн өргөн чөлөө-45
Утас: 70047004  
 
Салбар танхим, кассуудын байршил:
  1. “Өлзийт”-ийн касс: ХУД-ийн 14 хороо,  Барилга дэнж, МЦХ-ны 32-р салбарт
  2. “Хусхан” касс: ХУД, Яармагийн эцсийн Бэгүдэ  хүнсний дэлгүүрт
  3. “Морин” касс: ХУД-ийн 10-р хороо, Галсан хайрхан хүнсний дэлгүүрт
  4. “Дэнж” касс: ХУД-ийн 8-р хороо, 3-ын 110 Хөгнөхан хүнсний дэлгүүрт

Sidebar Menu