ЦАГИЙН ХУВААРЬ
Түгээх төвүүд (Зүүн, Баруун, Зуунмод, Налайх, Өндөр хүчдэл)
Даваа - Баасан гарагт 09:00 - 18:00 цаг
Түгээх төвүүдийн шуурхай үйлчилгээний хэсэг
Даваа - Ням гарагт 24 цаг
Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд (Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Зуслан, Налайх, Зуунмод)
Даваа-Баасан гарагт 08:00-21:00 цаг
Бямба гарагт 10:00-16:00 цаг
Ням гарагт амарна
УБЦТС ТӨХК-ийн бүх нэгжтэй 70047004 дугаарын утсаар холбогдоно.
Та харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд биеэр ирж цахилгаан хангамжийн 220 В, 0.4 кВ түүнээс дээш хүчдэлийн сүлжээнд шинээр холбогдох өргөдлийг бөглөж өгнө.
Та УБЦТС ТӨХК-тай өмнө нь /аль нэг ХҮТ-д/ цахилгаан эрчим хүчээр хангах гэрээтэй байсан бол энэ тухай мэдэгдэж хуучин гэрээг шаардлагатай гэж үзвэл цуцлах үүрэгтэй бөгөөд төлбөрийн тооцоогүй болсон байна.
Цахилгаан хангамжийн 220 В, 0.4 кВ болон түүнээс дээш хүчдэлийн сүлжээнд шинээр холбогдох аж ахуйн нэгж байгууллага болон үйлчилгээ эрхэлдэг иргэн дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
д/д |
Аж ахуйн нэгж байгууллага болон үйлчилгээ эрхэлдэг иргэн |
|
380В |
220В |
|
1 |
Техникийн нөхцөлийн хуулбар |
Техникийн нөхцөлийн хуулбар |
2 |
Холболтын протоколын хуулбар |
Газардуулгын протоколын хуулбар. /Орон сууцны байрны ерөнхий щитнээс холбогдсон бол шаардлагагүй/ |
3 |
Газардуулгын протоколын хуулбар |
Тоолуурын гэрчилгээний хуулбар |
4 |
Тоолуурын гэрчилгээний хуулбар |
Газрын гэрчилгээ, кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар |
5 |
Гүйдэл, хүчдэлийн трансформаторын гэрчилгээний хуулбар |
Байгууллагын гэрчилгээний хуулбар. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар |
6 |
Газрын гэрчилгээ, кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар |
Харилцах утасны дугаар |
7 |
Байгууллагын гэрчилгээний хуулбар. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар |
|
8 |
Харилцах утасны дугаар |
|
Цахилгаан хангамжийн 220В-ын хүчдэлийн сүлжээнд шинээр холбогдох ахуйн хэрэглэгч дараах материалыг бүрдүүлнэ:
д/д |
Ахуйн хэрэглэгч |
||
220В |
380В |
||
Орон сууцны хэрэглэгч |
Гэр хорооллын хэрэглэгч |
||
1 |
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ |
Кадастрын зураг, газрын гэрчилгээний хуулбар |
Техникийн нөхцөлийн хуулбар |
2 |
Иргэний үнэмлэхний хуулбар |
Иргэний үнэмлэхний хуулбар |
Холболтын протоколын хуулбар |
3 |
Тоолуурын гэрчилгээний хуулбар |
Хорооны тодорхойлолт |
Газардуулгын протоколын хуулбар |
4 |
Харилцах утасны дугаар |
Тоолуурын гэрчилгээний хуулбар |
Кадастрын зураг, газрын гэрчилгээний хуулбар |
5 |
|
Харилцах утасны дугаар |
Иргэний үнэмлэхний хуулбар |
6 |
|
|
Хорооны тодорхойлолт |
7 |
|
|
Тоолуурын гэрчилгээний хуулбар |
8 |
|
|
Харилцах утасны дугаар |
- Бүх төрлийн электрон болон ухаалаг тоолуур 8 жил
- 1 ба 3 фазын импульсийн тоолуур 4 жил
- 1 ба 3 фазын механик тоолуур 3 жил
- Гүйдлийн трансформатор 4 жил
- Хүчдэлийн трансформатор 6 жил
- 100В-ын механик тоолуур 2 жил
Манай компани нийт хэрэглэгчдийг борлуулалтын 6 циклд хуваадаг. Цикл гэдэг нь хэрэглэгчдийн тоолуурын заалтыг бичих, хэрэглэгчийн сонгосон банк буюу тооцооны касст нэхэмжлэл хүргэх, төлбөр хийх, төлөх тухай сануулах, цахилгаан эрчим хүчээр түдгэлзүүлэх тухай мэдэгдэл хүргэх, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд түдгэлзүүлэх, шүүхэд шилжүүлэх мэдэгдэл хүргэх, шүүхэд шилжүүлэх зэрэг ажиллагааг тодорхой өдрөөр тооцож нарийвчлан тусгасан хугацааг хэлнэ.
Цикл нь хэрэглэгчийн тоолуурын заалтыг авсан өдрөөс эхлэх ба хүснэгтэд заасан дарааллын дагуу хоног тоологдоно.
Циклд тусгагдсан ажилбар |
Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний заалт |
Хугацаа /тоолуурын заалт авсан өдрөөс эхлэн тоологдоно/ |
|
Тоолуурын заалт авах |
Гэрээнд заасан циклийн хугацаанд тоолуурын заалтыг 1-5 хоногт багтаан авна |
Гэрээний хоёрдугаар хавсралтын 2.1 |
1-5 дахь хоног |
Банкинд нэхэмжлэх хүргэх |
Хэрэглэгчийн сонгосон банкинд төлбөрийн нэхэмжлэлийг 1 хоногт багтаан цахим хэлбэрээр илгээнэ |
Гэрээний хоёрдугаар хавсралтын 2.2 |
2-6 дахь хоног |
Төлбөр төлөхийг хүлээх өдрүүд |
Төлбөрийн нэхэмжлэл банкинд хүргэгдсэнээс хойш хэрэглэгч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөх үүрэг хүлээнэ |
Гэрээний хоёрдугаар хавсралтын 2.3 |
2-15 дахь хоног |
Төлбөр хийх тухай сануулах, түдгэлзүүлэх мэдэгдэл хүргэх |
Хэрэглэгч гэрээний хугацаандаа төлбөрөө хийгээгүй бол сануулах, түдгэлзүүлэх мэдэгдэл хүргэнэ |
3.1.5 |
11-15 дахь хоног |
Алданги тооцох |
Хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3%-ийн алданги тооцож эхэлнэ |
4.11 |
21 дэх хоног |
Цахилгаан эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх |
Хэрэглэгчид төлбөрөө төлөх тухай сануулах мэдэгдэл хүргэсэн ч төлөхгүй бол цахилгааны хэрэглээг түдгэлзүүлнэ |
3.1.6 |
16 дахь хоногоос |
Цахилгаан эрчим хүчний түдгэлзүүлсэн хэрэглээг сэргээх |
Төлбөрөө төлсөн хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг цаг тухайд нь сэргээх |
3.2.4 |
Төлбөрөө төлсөн цаг тухайд |
Шүүхэд шилжүүлэх болсон тухай мэдэгдэл хүргэх |
|||
Төлбөр хийгээгүй хэрэглэгчийг шүүхэд шилжүүлэх |
Борлуулалтын 6 циклийн хугацааг харуулбал:
Цикл |
Бичилт хийх өдрүүд |
Банкинд нэхэмжлэл очих өдрүүд |
Төлбөр төлөх өдрүүд |
Төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийг ЦЭХ-ийг түдгэлзүүлэх өдрүүд |
R1 |
Сар бүрийн 1-5 |
Сар бүрийн 2-6 |
Сар бүрийн 15-ны өдрийг дуустал |
Сар бүрийн 16-ны өдрөөс |
R2 |
Сар бүрийн 6-10 |
Сар бүрийн 7-11 |
Сар бүрийн 20-ны өдрийг дуустал |
Сар бүрийн 21-ны өдрөөс |
R3 |
Сар бүрийн 11-15 |
Сар бүрийн 12-16 |
Сар бүрийн 25-ны өдрийг дуустал |
Сар бүрийн 26-ны өдрөөс |
R4 |
Сар бүрийн 16-20 |
Сар бүрийн 17-21 |
Сар бүрийн 31-ний өдрийг дуустал |
Дараа сарын 1-ний өдрөөс |
R5 |
Сар бүрийн 21-25 |
Сар бүрийн 22-26 |
Дараа сарын 5-ны өдрийг дуустал |
Дараа сарын 6-ны өдрөөс |
R6 |
Сар бүрийн 26-30 |
Сар бүрийн 27-оос дараа сарын 1-ний өдөр |
Дараа сарын 10-ны өдрийг дуустал |
Дараа сарын 11-ний өдрөөс |
- УБЦТС ТӨХК-ийн цахим үйлчилгээ http://my.tog.mn, ухаалаг утасны “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшн
- Банкны цахим үйлчилгээ
- Банкны “биллинг” болон “и-биллинг” үйлчилгээ. Энэ үйлчилгээг идэвхжүүлснээр банк Таны нэр дээр ирсэн нэхэмжлэлийн дагуу данснаас тань цахилгааны төлбөрийг сар бүр автоматаар шилжүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг Хаан банкны вэб сайт руу https://www.khanbank.com/mn/452 холбоосоор орж авна уу.
-
Интернэт болон Мобайл банкаас харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн данс руу шилжүүлэх. Жишээ болгож Төрийн банкны интернет банкны гүйлгээ хийх цэсийг харуулав.
- Хаан банкны “Экспресс банк” ашиглах “Экспресс банк”-уудын байршлын талаарх мэдээллийг Хаан банкны вэб сайт руу https://www.khanbank.com/mn/home/branchAtm?type=6 холбоосоор орж авна уу.
- ТҮЦ машинаар виза картаа ашиглан төлөх ТҮЦ машинуудын байршлын талаарх мэдээллийг http://www.zasag.mn/m/icctpa/view/2385 холбоосоор орж авна уу.
- Төлбөрийн үлдэгдэл, харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дансны дугаарын мэдээллийг 137004 дугаарт хэрэглэгчийн код болох 7 оронтой дугаарыг бичиж мессеж илгээгээд авах боломжтой.Харьяа дүүрэгтээ байрлах УБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв, түүний салбар кассуудаар төлөх
Төлбөрийн үлдэгдэл, харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дансны дугаарын мэдээллийг 137004 дугаарт хэрэглэгчийн код болох 7 оронтой дугаарыг бичиж мессеж илгээгээд авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.tog.mn –вэб сайтаас авна уу.
Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн дансны дугаар:
Д.д |
ХҮТ-ийн нэр |
Хадгаламж банк |
Хаан банк |
Худалдаа Хөгжлийн Банк |
Голомт банк |
Улаанбаатар банк |
1 |
Хан-Уул |
10210000117 |
5033026956 |
453001305 |
1102033206 |
4041265 |
2 |
Сонгинохайрхан |
10210000105 |
5005055084 |
499007508 |
1701001011 1102016636 |
|
3 |
Баянгол |
10210000116 |
5034092204 |
499007597 |
1801009072 |
|
4 |
Сүхбаатар |
10210000104 |
5020501950 |
453003528 |
1102016648 |
|
5 |
Баянзүрх |
10210000122 |
5003141498 |
404002680 |
1201001470 |
|
6 |
Чингэлтэй |
10250001232 |
5020778661 |
499179095 |
1105034251 |
|
7 |
Налайх |
10210000107 |
5749013229 |
404002613 |
||
8 |
Налайх - Архуст |
|
5726001005 |
|
|
|
9 |
Налайх -Баян сум |
|
5728012946 |
|
|
|
10 |
Налайх - Багахангай |
|
5754001045 |
|
|
|
11 |
Налайх - Баянжаргалан |
|
5730009132 |
|
|
|
12 |
Налайх - Багахангай |
|
5754001045 |
|
|
|
13 |
Налайх - Төв Эрдэнэ |
|
5747006519 |
|
|
|
14 |
Зуунмод |
31000001853 |
5721010059 |
- |
||
15 |
Зуунмод - Баянхангай |
|
5732001132 |
|
|
|
16 |
Зуунмод - Аргалант |
|
5725001006 |
|
|
|
17 |
Зуунмод - Алтанбулаг |
|
5724004213 |
|
|
|
18 |
Зуунмод - Төв Баянцогт |
|
5734001016 |
|
|
|
19 |
Зуунмод - Баянчандмань |
|
5735003318 |
|
|
|
20 |
Зуунмод - Батсүмбэр |
|
5727045123 |
|
|
|
21 |
Зуунмод - Партизан |
|
5755002219 |
|
|
|
22 |
Зуунмод - Баян-Өнжүүл |
|
5731001008 |
|
|
|
23 |
Зуунмод - Лүн |
5741001006 |
|
|
||
24 |
Зуслан |
10210000108 |
5038008148 |
499208155 |
2800003858 |
Цахилгаан эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчийн тоолуур, хэмжих хэрэгслийг үндэслэн тооцдог.
Аж ахуйн нэгж байгууллагын хэрэглэгчдэд ЦЭХ-ний төлбөр тооцох аргачлал:
Ахуйн /орон сууц, гэр хороолол/ хэрэглэгчдэд ЦЭХ-ний төлбөр тооцох аргачлал:
УБЦТС ТӨХК нь хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нийслэл болон Төв аймгийн 16 сумын гэр хорооллын бүх айл өрхийн хэрэглэгчээс Хэрэглэгчдэд үйлчлэх төв, гадуур ажиллах хүч, мэдээллийн баазыг түшиглэн Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газрын хүсэлтээр хураан төвлөрүүлдэг.
Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг Монгол Улсын Хог хаягдлын тухай хууль, Нийслэлийн Засаг Даргын захирамж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 14 дүгээр тогтоол, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, УБЦТС ТӨХК-ийн хамтран ажиллах гэрээг тус тус үндэслэн гэр хорооллын хэрэглэгчдээс сар бүр 2500 төгрөгийг авч байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 199 дүгээр тогтоолын дагуу цахилгаан эрчим хүчний сарын суурь тарифыг 2000 төгрөг(НӨАТ-гүй)-өөр тооцон ахуйн хэрэглэгчдээс авч байна.
Дэлхийн олон улс оронд мөрдөгддөг жишгийн дагуу цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэж, дамжуулан түгээж, хэрэглэгчдийг аль ч үед /хоногийн 24 цагийн турш/ цахилгаан хэрэглэхэд бэлэн байлгахад шаардагддаг зардлыг үндэслэн суурь тарифыг авдаг.
Монгол Улсын эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д заасны дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд тухайн сарын хэрэглээний тооцооны дүнд алданги тооцдог. Алдангийг бичилт хийснээс хойш 21 дэх өдрөөс эхэлж хоногийн 0.3 хувиар тооцох бөгөөд нэхэмжлэлийн дүн дээр нэмж бичнэ.
Дараалан 3 сар төлөөгүй тохиолдолд Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д заасны дагуу тухайн хэрэглэгч гэрээний зөрчлөө арилгах хүртэл хэрэглээг нь түр түдгэлзүүлнэ.
Эрчим хүч хэрэглэх дүрмийн 43 дугаар заалтаас
Байр, орон сууц, хашаа, газар өмчлөгч эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нүүн шилжихдээ цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо хийж дуусгах ба энэ тухай тодорхойлолтыг эрчим хүчээр хангагч байгууллагаас авсан байна.
Тухайн байр, орон сууц, хашаа, газрыг худалдан авч байгаа өмчлөгч эсвэл эзэмшигч нь худалдаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас дээрх тодорхойлолтыг шаардаж авна. Хэрэв тодорхойлолтыг аваагүйгээс эрчим хүчний өр төлбөртэй байр, орон сууц, хашаа, газар авсан тохиолдолд шинээр өмчлөгч нь эрчим хүчний өрийг хариуцна.
- Дэд станц, хуваарилах байгууламж нь ой, тариа, ногооны талбайд байрласан тохиолдолд түүний эргэн тойрон 25 м газарт ой байлгах, үр тариа, төмс хүнсний ногоо тариалах,
- Хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, хашаа гэр барих,
- Шугам сууц эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулах,
- Цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн горим, ажиллагааг алдагдуулах үйл ажиллагаа явуулах.