Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

УБЦТС ТӨХК-ИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД ЗУСЛАНГИЙН БҮСЭД ГАРСАН ГАЛЫГ УНТРААЛЦАВ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19-р хороо Яргайтын 2-3 дугаар гудамжинд гал гарсаныг тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж явсан УБЦТС ТӨХК-ийн Зуслан ХҮТ-ийн болон үзлэг шалгалт хийж явсан компанийн ажилтан, албан хаагчид Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн албан хаагчидтай хамтран галыг унтраажээ. Галын үеэр ойролцоо байрлах агаарын дэд станц шатах аюултай нөхцөл байдал үүссэнийг шуурхай таслан зогсоосон байна. Галын шалтгааныг мэргэжлийн байгууллагаас гаргаж тогтооно. Нийт компанийн ажилтан, албан хаагчдын өмнөөс та бүхэндээ талархал илэрхийлье. Мөн хэрэглэгч та бүхэн цаг агаар дулаарч, хуурайшилтын улирал эхэлж буйтай холбогдуулан ил гал гаргахгүй байж, галын болон цахилгааны аюулгүй байдлаа хангана уу.