Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ОНЦГОЙ ЦАГ ҮЕД АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЖИЛТНУУДЫН ХАЛДВАР ХАМГААЛЛЫГ ОНЦГОЙ АНХААРАН АЖИЛЛАЖ БАЙНА

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ цаг үед цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай түгээх  ажлыг онцгой чиг үүргийнхээ дагуу 24 цагийн турш гүйцэтгэж  байна.

Энэ нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэж буй ээлж тус бүрийн 500 гаруй ажилтнуудынхаа эрүүл мэндийг халдвараас хамгаалах үүднээс 2 цаг тутамд халууныг нь хэмжин,  нэг удаагийн амны хаалт, бээлий, ариутгал хамгааллын эд зүйлсээр ханган  урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу гадуур дуудлагаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтнуудыг нэг удаагийн халдвар хамгааллын хувцасаар ханган ажиллуулж, бүх салбар нэгжүүд дээрээ тусгаарлах өрөөг бэлтгэн үйл ажиллагаагаа  явуулж байна.

НОБГ, НМХГ-с өгсөн удирдамжийн дагуу ажлын байрнууд болон 35 кВ-ын бүх дэд станцуудад нийт 21119м2  газруудыг байнга  ариутгал, халдваргүйжүүлэлт хийж халдвараас урьдчилан сэргийлэн ажиллаж  байна.

 

 УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК