Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

УБЦТС ТӨХК-С БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ХУГАЦААНД ИРГЭД БОЛОН ААН–Д ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт  шилжүүлсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуй нэгж байгууллагууд хэрэглэгчдийн  цахилгаан хангамжийг тасалдуулахаас сэргийлж газар шорооны ажил хийхгүй байхыг анхааруулж байна. Газар шорооны ажил зөвшөөрөлгүй хийх нь цахилгаан эрчим хүчний болон бусад инженерийн байгууламжийг гэмтээж хэрэглэгчдийг хохироодгоос гадна ажил гүйцэтгэж байгаа хүний эрүүл мэнд, амь нас эрсдэх хүртэл онцгой аюултай байдаг.

Энэ хугацаанд Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд 09.00-18.00 цагуудын хооронд утсаар ажлын захиалга авч, зөвлөгөө  мэдээллийг өгч ажиллах бөгөөд мэдээлэл лавлагааны 70047004 дугаар 24 цагийн турш хэрэглэгчээс ирсэн дуудлага, мэдээллийг хүлээн авч ажиллана.  

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК