Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

“ХЭРЭГЛЭГЧ ТАНЫГ СОНСЪЁ, АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЕ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 

          Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах, түгээх үйл ажиллагааны хүрээнд энэ сарыг дуустал “Хэрэглэгч таныг сонсъё, асуудлыг шийдвэрлэе” аяныг зохион байгуулан ажиллаж байна. Аяны хугацаанд хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар компанийн хэмжээнд цахим хаягууд, 70047004, 11-342934, Хэрэглэгчдэд үйлчлэх төв зэрэг сувгуудаар нийт 1129 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авсан байна. Үүнээс аяны хугацаанд үнэ төлбөргүй хийгдсэн ажлын захиалга 943, компанийн үйл ажиллагаатай холбоотой гомдол 173 хүлээн авснаас 142 гомдлыг шийдвэрлэн гүйцэтгэлийг дүгнэвэл 82.5%-тай байна.

        Мөн тус аяны хүрээнд нийслэлийн гэр хорооллын алслагдсан хэрэглэгчдэд эрчим хүчний үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилгоор Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд “Явуулын үйлчилгээ”-г зохион байгуулан ажилласан бол энэ бямба гарагт энэхүү үйлчилгээг Сүхбаатар дүүргийн 18, 20-р хороод буюу Бэлх, Сэлх, Хадат, Сэлбэ орчмын хэрэглэгчдэд үзүүлнэ.

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК