ХОЛБОГДОХ ТОГТООЛ ШИЙДВЭРҮҮД

Нэр Үзэх
1 Эрчим хүчний хууль
 
2 Тендерийн тухай хууль
 
3 ЭХЗХ-ны 91-р тогтоол
 
4 ЭХЗХ-ны 275-р тогтоол
 
5 Хэрэглэгчдэд зориулсан гарын авлага
 
6 УБЦТС ХК-ийн ГЗ-ийн А/70 дугаар тушаал. Шинэ холболтын журам, заавар, гарын авлага
 
7 УБЦТС ХК-ийн ГЗ-ийн А/92 дугаар тушаал. Бараа ажил үйлчилгээ худалдан авах журам
 

Техникийн нөхцөлийн хүсэлт хүлээн авах өргөдлийн маягт сонгох хүснэгт

Хандалтын төрөл Иргэний ахуй Иргэний үйлдвэрлэл үйлчилгээ Аж ахуйн нэгжийн  үйлдвэрлэл үйлчилгээ
1 Шинээр байнгын холболт хийх ӨМ-1 ӨМ-2 ӨМ-3
2 ЦДШ, дэд станц зөөх ӨМ-4 ӨМ-5
3 Хугацаа сунгах ӨМ-1 + ӨМ нэмэлт ӨМ-2 + ӨМ нэмэлт ӨМ-3 + ӨМ нэмэлт
4 Нэр шилжүүлэх ӨМ-1 + ӨМ нэмэлт ӨМ-2 + ӨМ нэмэлт ӨМ-3 + ӨМ нэмэлт
5 Зориулалт өөрчлөх ӨМ-1 + ӨМ нэмэлт ӨМ-2 + ӨМ нэмэлт ӨМ-3 + ӨМ нэмэлт
6 Хүчин чадал өөрчлөх ӨМ-1 + ӨМ нэмэлт ӨМ-2 + ӨМ нэмэлт ӨМ-3 + ӨМ нэмэлт
7 Холболтын цэг өөрчлөх ӨМ-1 + ӨМ нэмэлт ӨМ-2 + ӨМ нэмэлт ӨМ-3 + ӨМ нэмэлт
8 Хэрэглэгчийн зэрэглэл нэмэх - ӨМ-2 + ӨМ нэмэлт ӨМ-3 + ӨМ нэмэлт
9 Техникийн нөхцөлөөс салгах - ӨМ-2 + ӨМ нэмэлт ӨМ-3 + ӨМ нэмэлт
10 Нөхөн ӨМ-1 + ӨМ нэмэлт ӨМ-2 + ӨМ нэмэлт ӨМ-3 + ӨМ нэмэлт


МАЯГТ ТАТАХ ХОЛБООС
ӨМ-1  |  ӨМ-2  |  ӨМ-3  |  ӨМ-4  |  ӨМ-5  |  ӨМ нэмэлт

  • Нийтийн эзэмшлийн сүлжээ гэж юу вэ?

    “Нийтийн сүлжээ” гэж нийтийн өмч хэлбэртэй, аливаа иргэн хуулийн этгээд нь өөрийн барилга байгууламж, шугам тоноглолыг тэгш эрхтэйгээр холбох боломжтой, олон нийтийг цахилгаан эрчим хүчээр хангах зориулалт бүхий шугам дэд станц хуваарилах байгууламжийг хэлнэ. (Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 275 тооот тогтоолоор батлагдсан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн холболтын төлбөрийн хэмжээг тооцох аргачлал”)

  • “Хувийн шугам” гэж юу вэ?

    “Хувийн шугам” гэж иргэн, хуулийн этгээдийн өмчийн буюу эзэмшлийн шугам, дэд станц, хуваарилах байгууламжийг хэлнэ.

  • “Шинэ нийтийн сүлжээ” гэж юу вэ?

    Холболтын төлбөрийн данснаас санхүүжигдэн баригдсан дараах шугамуудыг “Шинэ нийтийн сүлжээ” гэнэ. Үүнд:
    1. Ашиглалтад оруулснаас хойш 5 жил хүрээгүй 35 кВ-ын хүчдэлтэй сүлжээ
    2. Ашиглалтад оруулснаас хойш 3 жил хүрээгүй 10 кВ хүртэлх хүчдэлтэй сүлжээ
    3. Хувийн шугамыг холболтын төлбөрийн дансанд хуримтлагдсан хөрөнгөөр худалдан авч нийтийн болгосноос хойш 3 жил хүрээгүй сүлжээ.

  • “Холболтын төлбөр” гэж юу вэ?

    “Холболтын төлбөр” гэж УБЦТС ТӨХК-ийн эзэмшлийн сүлжээнд шинэ хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмж, барилга байгууламжийг холбох өргөтгөлийн ажилд шаардагдах хөрөнгийн хэмжээний хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийн хариуцах хэсгийг хэлнэ.

  • “Шинэ хэрэглэгч” гэж хэнийг хэлэх вэ?

    “Шинэ хэрэглэгч” гэж УБЦТС ТӨХК-ийн цахилгаан түгээх сүлжээнд шинээр барилга байгууламж, тоног төхөөрөмж холбуулах болон зөвшөөрөгдсөн цахилгаан чадлын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.

  • Хэрэглэгч өөрийн хүсэж буй чадлын хэмжээгээр төлбөр төлөх үү?

    Тийм. Шинээр холбогдох гэж буй хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь өөрт хэрэгтэй чадлын хэмжээгээ бодитоор тооцоолсны дараа хэрэгцээт чадлаа авах нь зүйтэй. “Шинэ холболтын журам”-ын дагуу холболтын төлбөр нь авч буй чадлын хэмжээгээр тооцогдоно.

  • Яагаад “Шинэ холболтын журам”-ыг өөрчилсөн юм бэ?

    “Шинэ холболтын журам” шинэчлэгдсэнээр түгээх сүлжээнд эзлэх нийтийн эзэмшлийн шугам, дэд станцууд цаашид нэмэгдэж, иргэн хуулийн этгээд бүрийг цахилгаан түгээх сүлжээнд холбох тэгш боломжийг хангах нөхцөл бүрдэнэ. Мөн түгээх сүлжээний ашиглалты түвшин, найдвартай ажиллагаа дээшилнэ.

  • “Шинэ холболтын журам” нь сүлжээнд холбогдох иргэн хуулийн этгээдэд ямар ашигтай вэ?

    Иргэн, хуулийн этгээд өмнө нь техникийн нөхцөл авсны дараа ажил гүйцэтгэх эрх бүхий компаниудыг олж зураг төсвөө гаргуулах, стандартын шаардлагад нийцсэн цахилгаан тоноглолууд худалдан авах, барилга угсралтын ажлаа хийлгүүлэх, дууссаных нь дараа мэргэжлийн комисст хүлээлгэж өгөх, сүлжээнд залгах зөвшөөрөл авах, хүчдэлд залгуулах гээд өөрийн огт мэдэхгүй ажлуудыг аргагүйн эрхэнд хийдэг, маш их цаг хугацаа зарцуулдаг байсан. Шинэ журмаар энэ бүх ажлыг мэргэжлийн байгууллага /УБЦТС ТӨХК/ нь цогцоор нь шийдвэрлэж өгнө. Мөн иргэн, хуулийн этгээд нь харьцангуй бага төлбөрөөр сүлжээнд шинээр холбогдоно.

  • “Нийтийн сүлжээ”, “Шинэ нийтийн сүлжээ” хоёр ямар ялгаатай вэ?

    Эзэмшлийн хувьд ялгаагүй. Гэхдээ холболтын төлбөр тооцох аргачлалын дагуу “шинэ нийтийн сүлжээ” барихад зарцуулсан зардлын тодорхой хувийг шинээр холбогдсон хэрэглэгч хариуцдагаараа ялгаатай.

  • Ямар тохиолдолд холболтын төлбөр төлөхгүй вэ?

    Хот төлөвлөлтийн дагуу одоо байгаа болон шинээр үүсэх гэр хорооллын 8 кВт хүртэл чадал хэрэглэх ахуйн хэрэглэгч 220В-ын хүчдэлтэй сүлжээнд холбогдоход холболтын төлбөр төлөхгүй.

  • Цахилгаан шинээр авахад төлж буй холболтын төлбөрт юу юу багтах вэ?

    Шинэ хэрэглэгчийн холболтын төлбөр нь нийтийн сүлжээний холболт, шинэ нийтийн сүлжээний холболт, хувийн шугамын холболтын төлбөрүүдийн нийлбэрээс бүрдэнэ. Тухайн холболтын онцлогоос хамаарч шинэ нийтийн сүлжээ болон хувийн шугамын холболтын төлбөр төлөх шаардлагагүй тохиолдол байна.

  • Нийтийн сүлжээний холболтын төлбөр гэж юуг хэлээд байна, яаж тооцдог вэ?

    Нийтийн сүлжээний өртөгийн өөрийн холбогдсон чадалд ногдох хэсгийг тооцооны бүрэн чадлын хэмжээ, холбогдох хүчдэлийн түвшин, холбогдож буй түгээх сүлжээний төрлөөс хамааруулан тооцох төлбөрийг хэлнэ.

  • Өртөг гэж юуг хэлээд байна вэ?

    Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалаар батлагдсан “Барилгын төсөв зохиох дүрэм БНбД 81-95-12” дүрэм болон түүнтэй холбогдох норм, тариф, үнийн лавлахад тулгуурлан тооцоолсон, цахилгаан түгээх сүлжээг барихад шаардагдах нийт мөнгөн дүнг хэлнэ.

  • Үлдэх өртөг гэж юуг хэлж байна вэ?

    Цахилгаан түгээх сүлжээний өртгөөс тэдгээрийн хуримтлагдсан элэгдлийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 86 тоот тогтоолоор батлагдсан “Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам”-ын дагуу тооцож хассан дүнг хэлнэ. Өөрөөр хэлбэл тухайн шугамыг одоогийн зах зээлийн үнэлгээгээр үнэлж, элэгдэл тооцсон өртөг юм.

  • 6, 10 кВ-ын кабель шугамтай сүлжээнд холбогдоход холболтын төлбөрийг яаж тооцох вэ?

    Кабель шугам бүхий 6-10 кВ-ын хүчдэлтэй нийтийн сүлжээний холболтын төлбөрийг дараах томъёогоор тооцно.

    Таны хүссэн чадал(S)-ыг 1м кабель шугамыг угсрахад гарах нийт өртөг (Өкаб), зардлын балансын итгэлцүүрээр(Ккаб) үржүүлж холболтын төлбөрийг тооцно. Ккаб, Өкаб хоёр нь тогтмол тоо байна.

  • 6, 10 кВ-ын агаарын шугамтай сүлжээнд холбогдоход холболтын төлбөрийг яаж тооцох вэ?

    Агаарын шугам бүхий 6-10 кВ-ын хүчдэлтэй нийтийн сүлжээний холболтын төлбөрийг дараах томъёогоор тооцно.

    Таны хүссэн чадал(S)-ыг 1м агаарын шугамыг угсрахад гарах нийт өртөг (Өаш), зардлын балансын итгэлцүүрээр(Каш) үржүүлж холболтын төлбөрийг тооцно. Каш, Өаш хоёр нь тогтмол тоо байна.

  • 380В-ын кабель шугам холбох зөвшөөрөл авахад холболтын төлбөрийг яаж тооцох вэ?

    Кабель шугам бүхий 220В, 380В-ын хүчдэлтэй нийтийн сүлжээний холболтын төлбөрийг дараах томъёогоор тооцно.
    Тооцооны бүрэн чадал нь 400 кВА ба түүнээс бага тохиолдолд:

    Тооцооны бүрэн чадал нь 400 кВА-аас их тохиолдолд:

    1м кабель шугамыг угсрахад гарах нийт өртөг (Өкаб), зардлын балансын итгэлцүүрийн(Ккаб) үржвэр ба тухайн дэд станцыг барих өртгийн нийлбэрийг шинэ хэрэглэгчийн хүссэн чадал(S)-аар үржүүлж холболтын төлбөрийг тооцно. Ккаб, Өкаб хоёр нь тогтмол тоо байна.

  • 380В-ын агаарын шугам холбох зөвшөөрөл авахад холболтын төлбөрийг яаж тооцох вэ?

    Агаарын шугам бүхий 220В, 380В-ын хүчдэлтэй нийтийн сүлжээний холболтын төлбөрийг дараах томъёогоор тооцно. Үүнд:
    Тооцооны бүрэн чадал нь 160 кВА ба түүнээс бага тохиолдолд:

    Тооцооны бүрэн чадал нь 160 кВА-аас их тохиолдолд:

    1м агаарын шугамыг угсрахад гарах нийт өртөг (Өаш), зардлын балансын итгэлцүүрийн(Каш) үржвэр ба тухайн дэд станцыг барих өртгийн нийлбэрийг таны хүссэн чадал(S)-аар үржүүлж холболтын төлбөрийг тооцно. Каш, Өаш хоёр нь тогтмол тоо байна.

  • Хувийн шугамнаас холбогдох тохиолдолд шинэ холболтын зөвшөөрлийг хэрхэн шийдвэрлэх вэ?

    Хэрэв таны цахилгаанд холбогдох газар хот төлөвлөлтийн дагуу бол хувийн шугамнаас холбогдохыг УБЦТС ТӨХК нь шууд зөвшөөрнө. Энэ тохиолдолд шинэ хэрэглэгч нь тухайн хувийн шугамын эзэмшигчид аргачлалын дагуу холболтын төлбөрийг төлнө. Хот төлөвлөлтөд ороогүй бол хувийн шугам эзэмшигч, өмчлөгчөөс холбогдох зөвшөөрөл авна.

  • Яагаад холболтын төлбөр нь нийтийн сүлжээ, шинэ нийтийн сүлжээ, хувийн шугамын холболтын гэсэн гурван төлбөрийн нийлбэрээс бүрдэж байгаа юм бэ?

    Иргэн, хуулийн этгээдийн холболтын цэгийн онцлогоос шалтгаалан шинэ нийтийн сүлжээний болон хувийн шугамын төлбөр төлөх эсэх нь шийдэгдэнэ. Шинэ хэрэглэгч нь хүсэж буй чадлын хэмжээнээс хамаарсан төлбөрийг зайлшгүй төлнө.

  • Ямар тохиолдолд зөвхөн нийтийн сүлжээний төлбөрийг төлөх вэ?

    Нийтийн эзэмшлийн сүлжээнд шууд холбогдохоор техникийн боломжтой тохиолдолд зөвхөн нийтийн сүлжээний төлбөрийг төлнө.

  • Ямар тохиолдолд нийтийн сүлжээний төлбөр, шинэ нийтийн сүлжээний төлбөр төлөх вэ?

    Шинэ нийтийн сүлжээнд холбогдсон тохиолдолд нийтийн сүлжээний төлбөр, шинэ нийтийн сүлжээний төлбөрийг төлнө.

  • Шинэ нийтийн сүлжээний төлбөрийг хэрхэн тооцох вэ?

    Шинэ нийтийн сүлжээгээр нэвтрүүлэх дээд чадал (Sшнс)-д эзлэх иргэн, хуулийн этгээдийн хүсч буй чадал (S)-ын хэмжээг шинэ нийтийн сүлжээний өртөг (Ɵшнс)-өөр үржүүлж тооцно. /Дэлгэрэнгүйг жишээнээс харна уу/

  • Цахилгаанд холбогдох хүчдэлийн түвшин гэж юуг хэлээд байна?

    УБЦТС ТӨХК нь газарзүйн байршил, цахилгаан шугам сүлжээний техникийн боломж, хүчин чадал зэргээс хамаарч шинэ хэрэглэгчдийг 220В, 380В, 6кВ, 10кВ, 35кВ-ын хүчдэлийн түвшинд холбох боломжтой. Эдгээрийг хүчдэлийн түвшин гэж ойлгоно.

  • Цахилгаан шугам сүлжээнд холбогдож байгаа хүчдэлийн түвшингээс хамаарч холболтын төлбөр ялгаатай юу?

    Тийм. Хүчдэлийн түвшингээс гадна ямар сүлжээнд холбогдож байгаа болон хүсч буй чадлын хэмжээнээс хамаарч төлбөр ялгаатай байна. Хүчдэлийн түвшин өндөрсөх тусам тоног төхөөрөмжийн өртөг үнэ өндөр болдогийг анхаарах нь зүйтэй.

ХЭРЭГЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА ТАТАН АВАХ /зурган дээр дарна уу/

Хүсэлт гаргагчийн хариуцан хийх ажлууд
Тоолуурын нэгдсэн щитнээс гэр хүртэлх оруулгын кабель худалдан авах, угсрах. Энэ үйлчилгээг УБЦТС ТӨХК-аар төлбөртэй гүйцэтгүүлж болно. Нэмэлт үйлчилгээний үнэ тарифыг НЭМЭЛТ ТӨЛБӨР хэсгээс харна уу.
Хүсэлт гаргагчийн хариуцан хийх ажлууд
Дэд станц, тоолуурын нэгдсэн щитнээс холбогдох объект хүртэлх кабель шугам, щит, тоноглол худалдан авах, угсрах. Энэ үйлчилгээг УБЦТС ТӨХК-аар төлбөртэй гүйцэтгүүлж болно. Нэмэлт үйлчилгээний үнэ тарифыг НЭМЭЛТ ТӨЛБӨР хэсгээс харна уу.
Хүсэлт гаргагчийн хариуцан хийх ажлууд
Тоолуурын нэгдсэн щитнээс холбогдох объект хүртэл оруулгын кабель худалдан авах, угсрах. Энэ үйлчилгээг УБЦТС ТӨХК-аар төлбөртэй гүйцэтгүүлж болно. Нэмэлт үйлчилгээний үнэ тарифыг НЭМЭЛТ ТӨЛБӨР хэсгээс харна уу.
Хүсэлт гаргагчийн хариуцан хийх ажлууд
Дэд станцаас холбогдох объект хүртэлх кабель шугам, щит, тоноглол худалдан авах, угсрах. Эдгээр ажил үйлчилгээг УБЦТС ТӨХК-аар төлбөртэй гүйцэтгүүлж болно. Нэмэлт үйлчилгээний үнэ тарифыг НЭМЭЛТ ТӨЛБӨР хэсгээс харна уу.
Хүсэлт гаргагчийн хариуцан хийх ажлууд
Дэд станцын барилга барих, иж бүрэн тоноглол худалдан авах, угсрах. Эдгээр ажил үйлчилгээг УБЦТС ТӨХК-аар төлбөртэй гүйцэтгүүлж болно. Нэмэлт үйлчилгээний үнэ тарифыг НЭМЭЛТ ТӨЛБӨР хэсгээс харна уу.
Хүсэлт гаргагчийн хариуцан хийх ажлууд
Дэд станцын иж бүрэн тоноглол худалдан авах, угсрах. Эдгээр ажил үйлчилгээг УБЦТС ТӨХК-аар төлбөртэй гүйцэтгүүлж болно. Нэмэлт үйлчилгээний үнэ тарифыг НЭМЭЛТ ТӨЛБӨР хэсгээс харна уу.
Хүсэлт гаргагчийн хариуцан хийх ажлууд
Өөрийн дэд станц, шугамын тоноглол худалдан авах, угсрах. Эдгээр ажил үйлчилгээг УБЦТС ТӨХК-аар төлбөртэй гүйцэтгүүлж болно. Нэмэлт үйлчилгээний үнэ тарифыг НЭМЭЛТ ТӨЛБӨР хэсгээс харна уу.