28 12 сар

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани тог таслаагүй

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани Баянзүрх дүүргийн 14-р хорооны зарим орон сууцны айлуудын цахилгааныг хязгаарлахдаа төлбөрөө төлсөн айлын цахилгааныг хязгаарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Мэдээллийн мөрөөр тодруулахад гомдол гаргасан хэрэглэгчийн цахилгааныг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас таслаагүй бөгөөд СӨХ-оос нь хязгаарласан юм байна. Тиймээс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани үүнд буруугүй бөгөөд хэрэглэгчийн цахилгааныг хязгаарлах асуудлыг хуулийн хүрээнд зохион байгуулдаг гэдгээ албаны эх сурвалж нотоллоо.

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу эрчим хүчээр хангагч компани нь хэрэглэгчидтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулж, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах үүргийг хүлээдэг. Энэ хүрээнд  эрчим хүчний төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийн цахилгааныг түдгэлзүүлэх эрх эрчим хүчээр хангагч байгууллагад л байдаг ажээ. Гэтэл орон сууцны контор, сууц өмчлөгчдийн холбоод өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлэн хэрэглэгчдийн хэрэглээг хязгаарлаж байгаа нь хууль бус үйлдэл юм байна.

СӨХ, орон сууцны конторууд ус, дулааны болон бусад төлбөр тооцоогоо барагдуулахын тулд хэрэглэгчдийн  цахилгааныг таслах тохиолдлууд гарч байгааг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг анхааралдаа авч ажиллах шаардлагатай байна.

 

Эх сурвалж: http://eagle.mn


Sidebar Menu