30 12 сар

УБЦТС ТӨХК-ийн 2018 оны онцлох үйл явдлууд

УБЦТС ТӨХК-ИЙН  2018 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

 

  • Шинэ техник технологи нэвтрүүлэх, түгээх сүлжээг автоматжуулах дараагийн үе шатны ажлаар 6-35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд  вакуум таслуур бүхий 56 реклоузерыг суурилуулж, СКАДА системд холбон ашиглаж эхэллээ.

  • Түгээх сүлжээний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх, алдагдлыг бууруулах чиглэлээр 8 цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчдэлийн түвшинг 10 кВ-д шилжүүлэн, шинээр 24 цахилгаан дамжуулах агаарын шугамыг татаж алдагдал, хэт ачаалал, тасалдлын үргэлжлэх дундаж хугацааг  буурууллаа.

  • Мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх “Одонт-2018” ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны гэрэлгүй айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангалаа.

  • Алслагдсан сум, багийн цахилгаан хангамжийг шийдвэрлэх зорилгоор10 кВ-ын 55 км цахилгаан дамжуулах агаарын шугам бүхий 2 дэд станцыг шинээр барьж байгуулан Төв аймгийн Бүрэн сумын Булангаа багийн өрхүүдийг гэрэл цахилгаанд холболоо.

  • Түгээх сүлжээний найдвартай ажиллагааг дээшлүүлэх зорилгоор насжилт өндөртэй 35 кВ-ын 54 км Баянзүрх цахилгаан дамжуулах агаарын шугамын утсыг шинэчлэх, машин механизм ашиглах боломжгүй Хадат, Богд ууланд 6.3 км цахилгаан дамжуулах шугам татах ажлуудыг залуусын хамтын хүчээр амжилттай хийж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холболоо.

  • Түгээх сүлжээний мэдээллийн санг хөтлөх, тогтмол шинэчлэх, хэрэглээг нэмэгдүүлэх боломжбүхий Титэм системтэй холбогдсон гар утасны аппликэйшныг гаргана шиглаж эхэллээ.

  • Түгээх сүлжээнд шинээр холбогдох иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, мэдээллээр хангах боломж бүхий Титэм системтэй холбогдсон new.tog.mn програм хангамжийг гарган ашиглаж эхэллээ.

  • Үер усны аюул ихтэй үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан иргэдийн аюулгүй байдал, цахилгаан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг бүрэн хангаж, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлсний зэрэгцээ Улаанбаатар хот, Төв аймгийн хэмжээнд явагдсан гамшгийн иж бүрэн сургуулилтуудад оролцсон Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв, Зуунмод түгээх төв нь дэд бүтцийн байгууллагууд дундаас амжилтаараа тэргүүллээ.

  • Компанийн төв байрнаас түгээх төв, хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдтэй нэгэн зэрэг холбогдож, хурал, сургалтыг шууд хийх боломжтойвидео хурлын системийг бүрэн нэвтрүүллээ.

  • Компанийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг ил тод байлгах, оролцогчдыг өрсөлдөөний тэгш боломжоор хангах үүднээс сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимаар явууллаа.

  • Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооноос салбарын үйлдвэр, компаниудын дунд зохион явуулсан шилдэг төсөл шалгаруулах уралдаанд залуу инженер Б.Дөлгөөний “Түгээх сүлжээний алдагдал бууруулах зохион байгуулалтын ажил” илтгэл тэргүүллээ.

  • Эрчим хүчний зохицуулах хорооноос салбарын үйлдвэр, компаниудын дунд зохион явуулсан “Шинэ техник технологиба үр ашиг” уулзалт зөвлөгөөнд хэлтсийн дарга Г.Ган-Өлзий “Мэдээллийн технологийн өнөөгийн байдал”, ахлах инженер Б.Аззаяа “Түгээх сүлжээний хөгжлийн чиг хандлага”, ахлах инженер Ц.Алтанхундага “Дуудлагын төвийг нэвтрүүлснээр гарсан үр дүн” сэдвээр илтгэл тавьж, компаниа сурталчиллаа. 


Sidebar Menu