29 1 сар

Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын анхааралд

УБЦТС ТӨХК-аас 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд төлөөлөл оруулах төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг хамтран ажиллахыг урьж байна.
 
Хамтран ажиллах төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод дараах материалыг бүрдүүлж 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дотор ирүүлнэ үү.
 
Үүнд:
  1. Хамтран ажиллах тухай хүсэлт
  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
  3. Хуулийн этгээдийн танилцуулга
  4. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оруулах төлөөллийн анкет, диплом, холбогдох материал
  5. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оруулах төлөөллийн худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох А3 гэрчилгээний хуулбар.

Жич:

  • Гэрээний маягт, гишүүний анкетыг компанид ирж бөглөнө.
  • Холбоо барих утас: 342420-157

 

 

ххх  ххх  ххх


Холбоотой мэдээлэл

Sidebar Menu