05 3 сар

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Бүгд Найрамдах Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ

Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тус улсынҮйлдвэр, худалдааны сайд Марта Новаковатай 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр уулзлаа.

Монгол Улс нь Чех улстай олон жилийн найрсаг харилцаатай бөгөөд эрчим хүчний салбарт хамтран ажиллаж, төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Цаашид Бүгд Найрамдах Чех Улстай эрчим хүчний салбарт ухаалаг систем, ухаалаг тоолуурын шинэ технологи, иноваци нэвтрүүлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, европ стандартыг нутагшуулах боломжийн талаар хоёр орны сайд нар ярилцав. Айлчлалын бүрэлдэхүүнд Эрчим хүчний сайдын Зөвлөх Т.Болдбаатар, яамны хэлтсийн дарга Б.Ерэн-Өлзий, “УБЦТС”ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан нар багтаж байв.

 

Мөн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Чех Улсын эрчим хүчний салбарын ухаалаг техник, технологи болон усан цахилгаан станцын барилга байгууламжтай танилцсан юм. Монгол Улсын Эрчим хүчний яамнаас 2015-2017 онуудад Чехийн талтай “ДЦС-3” ТӨХК-ийн түлш дамжуулах цехийн конвейрын системийг цахилгаан хяналт, удирдлага, хамгаалалтын системд оруулах шинэ технологи нэвтрүүлэх ажлын гэрээ, хэлэлцээрийг хийж, төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн тус улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “ДЦС-4” ТӨХК-ийн химийн ус бэлтгэх аж ахуйн удирдлагын щит, хяналт хэмжилтийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг 2011-2013 онуудад амжилттай хэрэгжүүлсэн түүхтэй.

 

Эх сурвалж: http://energy.gov.mn 


Холбоотой мэдээлэл

Sidebar Menu