06 3 сар

УБЦТС ТӨХК “Аюулгүй, ухаалаг бараа, бүтээгдэхүүн” аянд нэгдлээ

   

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр гуравдугаар сарын 1-ээс 15-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа “Аюулгүй, ухаалаг бараа, бүтээгдэхүүн” сэдэвт аянд УБЦТС ТӨХК нэгдэж байна.

   Аяны хүрээнд тус компани Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Түгээх төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд байрладаг цэгүүдээр дамжуулан үзүүлдэг үйлчилгээгээ чанартай, шуурхай үзүүлэхийн зэрэгцээ хэрэглэгч, олон нийтэд цахилгааны аюулгүй байдлыг хэрхэн хангах болон хангагчийн үүрэг, хэрэглэгчийн эрхийн талаарх мэдээлэл, зөвлөгөөг дэлгэрэнгүй тайлбарлах, сурталчлах, санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх ажлыг явуулж байна.

   Цахилгаан хэрэглэгч та бүхэн Монгол Улсын Эрчим хүчний тухай хууль болон “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-д заагдсан хангагчийн үүрэг, хэрэглэгчийн эрх хангагдаж байгаа эсэхэд эргэлзэж байвал харьяа дүүрэгтээ байрлах УБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж, эрх ашгаа хамгаалаарай.

Цахилгаан эрчим хүчээр хангагч – хэрэглэгчийн харилцааны талаарх хууль, эрхийн актуудтай танилцана уу.

1. Монгол Улсын Эрчим хүчний тухай хууль

2. “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”

 


Холбоотой мэдээлэл

Sidebar Menu