14 3 сар

Ухаалаг бараа, бүтээгдэхүүн болох цахим үйлчилгээг ашиглаарай

 

 

 

 

УБЦТС компанийн http://my.tog.mn цахилгаан хэрэглэгч цахим үйлчилгээг тогтмол ашиглаж, цаг заваа хэмнэж байгаа хэрэглэгчдийн тоо 116 мянгыг хол давжээ. Цахим үйлчилгээг ашиглахад цахилгаан хэрэглэгчийн кодоо мэддэг байхад л хангалттай. Хэрэв хэрэглэгчийн кодоо мэдэхгүй бол цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хоёрдугаар хавсралтаас хараарай. Дэлхийн аль ч улсаас, хоногийн аль ч цагт хүссэн үедээ цахилгааны төлбөрөө төлөхөөс эхлээд тоолуурын заалт болон хэрэглээгээ хянах, гэрээгээ шинэчлэх, сунгах, дуудлага өгөх зэрэг бүх үйлчилгээг цахимаар авахаас гадна холбогдох мэдээ, мэдээлэл, зөвлөмжүүдийг унших боломжтой.

 

УБЦТС ТӨХК нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зарласан “АЮУЛГҮЙ, УХААЛАГ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮН" аянд нэгдэж байгаа бөгөөд аяны хүрээнд хэрэглэгчдэд үзүүлдэг бүх үйлчилгээг чанартай, шуурхай хүргэхийн зэрэгцээ Монгол улсад мөрдөгдөж буй Эрчим хүчний тухай хууль, тогтоомж болон Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд заагдсан хангагч компанийн үүрэг, хэрэглэгчийн эрхийн талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлж, сурталчлах ажлыг Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээрээ дамжуулан хүргэж байна. Зөвхөн энэ аяны хүрээнд гэлтгүй бүх цаг үед мэдээлэл зөвлөгөө авахад ч мөн нээлттэй байдаг. 
 
 

Холбоотой мэдээлэл

Sidebar Menu