21 3 сар

УБЦТС ТӨХК-ийн ажилтнууд гамшгаас хамгаалах дадлага хийлээ

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдрийн 16 цагт өгсөн гамшгийн аюулын дохиогоор улс даяар хийх дадлага сургуулилтад УБЦТС ТӨХК-ийн ажилтнууд бүрэн хамрагдлаа.

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийг газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр болгож,  гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх ажлыг улс даяар зохион байгуулж байна.

УБЦТС ТӨХК нь гамшгийн үед нийслэлийг цахилгаанаар хангах албаны үүргийг гүйцэтгэдгийн хувьд болзошгүй гамшгаас хамгаалах дадлага, сургуулилт, бэлэн байдлыг хангах сургалтыг тасралтгүй хийж ажилладаг.

 


Холбоотой мэдээлэл

Sidebar Menu