27 3 сар

Сэтгэлээс өгсөн бэлэг багаддаггүй

УБЦТС ТӨХК-ийн Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтнууд Налайх дүүргийнхээ Тохижилт үйлчилгээний болон Цэцэрлэгжүүлэлтийн алба, Замын цагдаагийн хэлтсийн ажилчдыг халуун аарцаар дайллаа. Цаг агаарын ямар ч нөхцөлд гадаа ажиллаж л байдаг жаргал зовлон нэгт нөхдөө ийнхүү баярлуулахдаа хамтран ажилладаг тоолуурын заалт тэмдэглэгч, техник үйлчилгээний монтёруудаа ч мөн дайлахаа мартаагүй ээ.

Сэтгэлээс өгсөн бэлэг багаддаггүй. Бид хүн нэг бүрээсээ мянган төгрөгийг цуглуулж, аарцаа өөрсдөө бэлдсэн болохоор тунчиг сайхан амттай байсан шүү.


Холбоотой мэдээлэл

Sidebar Menu