13 4 сар

Ажлын туршлага харилцан солилцох ажлыг эхлүүллээ

   Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан тэргүүтэй удирдлагууд Дархан-Уул аймагт төвтэй Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д өчигдөр /2019.04.12/ зочиллоо. 

   Эрчим хүчний салбарт ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдгийн хувьд ДСЦТС ХК-ийн нэвтрүүлсэн техник технологийн хөгжил, сургалтын полигоны ажиллагаатай танилцан мэдээлэл, туршлага солилцож цаашдын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зорилгоор очсон зочдыг ДСЦТС ХК-ийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Батжаргал болон бусад удирдах ажилтнууд хүлээн авсан юм.

   Тэрээр үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн цахилгаан эрчим хүчний хяналт, удирдлага, арилжааны автоматжуулсан систем болон УБЦТС ТӨХК-ийн шинээр байгуулахаар төлөвлөж буй сургалтын полигоны үйл ажиллагааг танилцуулсны дараа 35/6 кВ-ын Ханжаргалан дэд станц, Дархан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажил байдлыг газар дээр нь сонирхуулсан.

   Арга хэмжээний төгсгөлд УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан ДСЦТС ХК-ийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлж, цахилгаан эрчим хүчийг түгээх, зохицуулалтай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд ажил үйлчилгээ эрхэлдэг компаниуд үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн техник, технологийн дэвшлүүд, сайн туршлагаа бусдадаа сурталчлан таниулах хэрэгтэй байгааг онцлоод ДСЦТС ХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтнуудыг УБЦТС ТӨХК-д зочилж ажлын туршлага солилцохыг урилаа.


 


Холбоотой мэдээлэл

Sidebar Menu