25 4 сар

Нүүлгэн шилжүүлсэн иргэдийг цахилгаанаар шуурхай хангалаа

   

Онцгой байдлын ерөнхий газраас Нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

   Энэ өдөр /2019.04.25/ найман цагт нийслэл даяар дуугарсан гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор орон байрнаасаа гарч, аюулгүйн талбайд цугларсан 3200 орчим орон сууцны 420 гаруй мянган иргэн нүүн шилжих дадлага сургуульд идэвхтэй хамрагдсан. Үүний дараа иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг хариуцсан мэргэжлийн ангийн үзүүлэх сургуулилтууд нийслэлийн зургаан дүүрэгт зэрэг явагдлаа.

   Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь гамшгийн үед нийслэлийг цахилгаанаар хангах үүрэг бүхий мэргэжлийн ангийн хувьд “ДЦС-4” ТӨХК-ийн урд талбайд түр байрласан Баянгол дүүргийн, “Монгол шилтгээн” цогцолборт түр байрласан Баянзүрх дүүргийн, “Зунжин” худалдааны төвийн гадна талбайд байрласан Чингэлтэй дүүргийн, “Монгол наадам” цогцолборт түр байрласан Сонгинохайрхан дүүргийн, “Янзага” зусланд түр байрласан Сүхбаатар дүүргийн, “Морин тойруулгын талбай”-д түр байрласан Хан-Уул дүүргийн нийт 3000 гаруй иргэнд зориулсан бэлдсэн 200 гаруй  гэр,  майхан,  100 орчим байшин бүхий эмнэлэг, банк, сургууль, түр хоргодох байрыг цахилгаанаар хангах ажиллагааг богино хугацаанд шуурхай хийж гүйцэтгэлээ.

   Энэхүү ажиллагаанд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штаб, Биечлэн удирдах төв штаб болон Баруун, Зүүн түгээх төвүүд, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн нийт 29 шуурхай үйлчилгээний бригад, 126 ажилтан оролцож, цахилгааны эх үүсгүүр, хүчний кабель, ерөнхий оруулгын самбар, дотор монтажны утас, автомат гэх мэт аюулгүйн нөөц материалууд түр ашиглагдлаа. 

 

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

2016.04.25


Холбоотой мэдээлэл

Sidebar Menu