25 4 сар

Эрэн хайх, аврах ажиллагааг цахилгаанаар шуурхай хангалаа

    Өглөө /2019.04.25/ найман цагаас хойш нийслэлийн хэмжээнд явагдаж буй гамшгийн иж бүрэн сургууль 13 цагаас газар хөдлөлтийн гамшгийн үеийн эрэн хайх, аврах ажиллагаагаар үргэлжилж хариуцсан мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулилтууд нийслэлийн зургаан дүүрэгт зэрэг явагдлаа.

   Гамшгийн үеийн эрэн хайх, аврах ажиллагаа Баянгол дүүргийн Төмөр замын дээд сургуулийн талбайд, Баянзүрх дүүргийн ХӨСҮТ-ийн талбайд, Чингэлтэй дүүргийн ШӨХТГ-ын талбайд, Сонгинохайрхан дүүргийн ”Номин агуулах”-ын талбайд, Сүхбаатар дүүргийн “Централ тауэр”-ын талбайд, Хан-Уул дүүргийн ”Гэгээнтэн энтертаймент” үйлчилгээний төвийн талбайд  тус тус зохион байгуулагдсан.

   Ажиллагаанд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штаб, Биечлэн удирдах төв штаб болон Баруун, Зүүн түгээх төвүүд, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн нийт 14 шуурхай үйлчилгээний бригад, 80 ажилтан, 16 автомашин, 2 авто механизм оролцож, техник хэрэгсэл, зөөврийн цахилгаан эх үүсгүүр, гэрэлтүүлэг, үзүүлэнгийн тоноглол тус бүр 12 ширхэг аюулгүйн нөөцөөс ашиглагдлаа.

   Газар хөдлөлтийн гамшгийн үеийн сургуулилтаар "Нийслэлийг цахилгаанаар хангах алба"-ны бие бүрэлдэхүүн нь ажил үүргийн хуваарилалт, зохион байгуулалт, зарлан мэдээлэх, цугларах системийг боловсронгуй болгох, техник хэрэгсэл, багаж материалын бүрдүүлэлт, машин механизм, цахилгаан үүсгүүрийн бэлэн байдал, түлш шатахууны нөөцийг хангах, үзүүлэнгийн материал тоноглолыг угсрах, сонгогдсон объектод аваачсан тоноглол дээр өгөгдсөн цагийн байдлыг үнэлэн ажиллагааг амжилттай явуулах дадлага туршлагад суралцаж, ур чадвараа дээшлүүлж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.

 

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

 

2019.04.25


Холбоотой мэдээлэл

Sidebar Menu