04 5 сар

Хотын ерөнхий менежерийн нэрэмжит 4 төрөлт тэмцээн эхэллээ

   

   Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит “Шилжин явах цом”-ын төлөөх дөрвөн төрөлт спортын тэмцээнийг түрүү жилийн цомын эзэн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК энэ амралтын өдрүүд /2019.05.04, 05/-д өөрийн спорт зааландаа зохион байгуулж байна.

   Волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, дартс гэсэн дөрвөн төрөлд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа байгууллагууд болон хотын инженерийн хангамжийн байгууллагуудын нийт 16 баг тамирчид хурд хүч авхаалж, самбаагаа сорин өрсөлдөнө.

   Жил бүр зохиогдож уламжлал болсон энэхүү спортын тэмцээн нь нийслэлийн харьяа байгууллагуудын ажилтнуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, бие бялдрын хөгжил, эрүүл мэндийг  нь дэмжихээс гадна хамт олны найрсаг уур амьсгалыг бүрдүүлэх замаар хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулдаг давхар ач холбогдолтой.

   Бямба гарагийн өглөө эрэгтэй, эмэгтэй волейболын тоглолтуудаар эхэлсэн тэмцээнийг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн албаны дарга Т.Гантөмөр нээж, баг тамирчдад амжилт хүсээд түрүү жилийн “Шилжин явах цом”-ын эзэн УБЦТС ТӨХК энэ удаагийн тэмцээний бэлтгэл, зохион байгуулалтыг сайн хангасныг онцлон дурьдлаа.


Холбоотой мэдээлэл

Sidebar Menu