17 5 сар

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани ТОП-31 дэх аж ахуйн нэгжээр эрэмбэлэгдлээ

   

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас өнөөдөр төрийн ордны ёслол хүндэтгэлийн Өргөө цогцолборт зохион байгуулсан ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулах арга хэмжээ болж өнгөрлөө. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК үндэсний хэмжээний шилдэг компаниудын 2018 оны жагсаалтад дахин багтаж, 31 дүгээрт эрэмбэлэгдэв.

   ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татвар, Нийгмийн даатгал, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрууд, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ-аас бүрдсэн ажлын хэсэг үйлдвэр, компаниудын 2018 оны эдийн засгийн үзүүлэлт бүхий албан ёсны мэдээ тайланд тулгуурлан хийдэг.  

   УБЦТС ТӨХК нь 2018 онд  2.5 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд борлуулан, төлөвлөгөөт алдагдлыг 0.66 пунктээр бууруулж, орлого төвлөрүүлэлтийн төлөвлөгөөгөө биелүүлэн улсын төсөвт 9.52 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Мөн хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээгээ сайжруулах, техник, технологио шинэчлэх, гэрэлгүй айл өрхүүдийг цахилгаанд холбох, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаанаар халаалтаа шийдэх техникийн боломжийг бүрдүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ажилласан билээ.

   Энэ удаагийн “ТОП-100” аж ахуйн нэгжийн жагсаалтад эрчим хүчний салбараас УБЦТС ТӨХК /31/-аас гадна Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ /19/, Дулааны цахилгааны станц-4 /26/, Дулааны цахилгааны станц-3 /47/, Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ /55/, Дорнод бүсийн эрчим хүчний систем/87/ зэрэг долоон төрийн өмчит хувьцаат компани дахин байр эзэлсэнд баяр хүргэж, нийт ажилтан, албан хаагчид нь ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.


Холбоотой мэдээлэл

Sidebar Menu