Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1982 оны тогтоолоор “Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын харьяа Найрамдалын районы эрчим хүчний салбар” нэртэйгээр анх байгуулагдсан.

“Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын харьяа Зүүн районы эрчим хүчний салбар” болж өөрчлөгдсөн.

Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын харьяа “Сонгинохайрхан салбар” болсон.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 164 тоот тогтоолоор “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани /УБЦТС ТӨХК/-ийн Сонгинохайрхан салбар” болж өөрчлөгдсөн.

“УБЦТС ТӨХК-ийн үйл ажиллагааг арилжааны хэлбэрт шилжүүлэх төсөл”-ийн хүрээнд тус салбар нь “УБЦТС ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв” нэртэйгээр үйлчилгээний олон улсын стандартад нийцсэн шинэ дэг жаяг бүхий нэг цэгийн үйлчилгээний төв болж шинэчлэгдсэн.

Үйлчлэх хүрээ

Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Сонгинохайрхан дүүргийн 1-20, 22-30 дугаар хорооны бүх, 31, Баянгол дүүргийн 20, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны зарим буюу Саппорогийн тойргоос баруун тийш шинэ Товчоо, хойшоо Баянхошууны Баруунсалаа, Зүүнсалаа, урагшаа Туул гол хүртэлх айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах, техникийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг эрхэлдэг.

Хэрэглэгчдийн тоо

2019 оны эхний хагас жилийн байдлаар 74903 гэрээт хэрэглэгчтэй байна. Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 173 ажилтантай ба Хэрэглэгчдийг хүлээн авах танхим, Техник үйлчилгээ, Тоолуур, Борлуулалт, Авлага барагдуулах, Нийтлэг үйлчилгээний гэсэн зургаан хэсгээр дамжуулан хэрэглэгчдэд дараах үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Хэрэглэгчдийн тоолууржилт

Сонгинохайрхан нь хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 6, 10 кВ-ын 97 фидер, 1152 дэд станцын нийт 1495 тоолуур хэмжих хэрэгслийг ашиглан хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулж байна.


Хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ

  1. Хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах
  2. Хэрэглэгчтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах, сүлжээнд шинээр холбох
  3. Хэрэглэгчид техникийн үйлчилгээ үзүүлэх
  4. Хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний болон бусад үйлчилгээний төлбөрийг хүлээн авах
  5. Тоолуур, гүйдлийн трансформатор баталгаажуулах, суурилуулах

Цахим үйлчилгээ

2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 26298 хэрэглэгч УБЦТС ТӨХК-ийн цахим үйлчилгээний системд бүртгэлтэй байгаагаас 16765 хэрэглэгч тогтмол ашиглаж, цагаа хэмнэж байна.


Шинэ холболтын үйлчилгээ

УБЦТС ТӨХК нь 220 В-ын хүчдэлийн сүлжээнд шинээр холбогдох ахуйн хэрэглэгчийн хүсэлтийг харьяа дүүрэгт байрлах “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-өөр, 220 В-оос дээш хүчдэлийн сүлжээнд шинээр холбогдох хэрэглэгчдийн хүсэлтийг https://new.tog.mn/ цахим хуудсаар хүлээн авч шийдвэрлэж байна


Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэсгүүдийн ажлын чиг үүрэг

Хэрэглэгчдийг хүлээн авах танхим

  • Шинэ холболтын хүсэлт хүлээн авах
  • “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах, сунгах, шилжүүлэх
  • Цахилгаан эрчим хүчний болон үйлчилгээний төлбөр хураан авах, тайлан тооцоог нэгтгэх
  • Тоолуур, техник үйлчилгээний ажлын захиалга хүлээн авах
  • Төлөвлөгөөт засварын зарыг хүргэх
  • Өргөдөл гомдол хүлээн авч, шийдвэрлүүлэх
  • Хэрэглэгчийн мэдээллийн баазыг бүрдүүлэх

Техник үйлчилгээний хэсэг

  • Цахилгаан эрчим хүчний хэрэглээ сэргээх
  • Цахилгаан хангамжийн гэмтэл тодорхойлох
  • Техникийн үйлчилгээ үзүүлэх
  • Засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэх
  • Нэгдсэн щитэд үзлэг шалгалт хийх, засвар үйлчилгээ хийх

Тоолуурын хэсэг

  • Тоолуур, хэмжих хэрэгсэл, холболтод үзлэг хийх, хяналт тавих
  • Тоолуур, хэмжих хэрэгсэл шалгах, хэмжилт хийх, баталгаажуулах, суурилуулах, лац тавих
  • Шинэ холболтыг шалгах

Борлуулалтын хэсэг

  • Хэрэглэгчийг борлуулалтын цикл, маршрутад хуваарилах
  • Тоолуурын заалт авах, бичилт хийх
  • Цахилгаан эрчим хүчний зүй бус хэрэглээг хянах, нөхөн тооцоо хийх
  • Эмзэг бүлгийн тарифт хамрагдах хэрэглэгчдийн хүсэлтийг судлах, шийдэх
  • Худалдан авсан цахилгаан эрчим хүчний балансын тооцоо хийх
  • Цахилгаан эрчим хүчний алдагдлыг бууруулах

Авлага барагдуулах хэсэг

  • Цахилгаан эрчим хүчний орлого төвлөрүүлэлтийн төлөвлөгөөг биелүүлэх
  • Цахилгаан эрчим хүчний авлага барагдуулах
  • Цахилгаан эрчим хүчний авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ байгуулах
  • Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчдэд сануулах мэдэгдэл хүргэх
  • Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчдийн хэрэглээг түдгэлзүүлэх
  • Хугацаа хэтэрсэн төлбөрт алданги тооцох
  • Цахилгаан эрчим хүчний авлагыг нэхэмжлэх, шүүхэд хандах

Нийтлэг үйлчилгээний хэсэг

  • Тушаал шийдвэр, албан даалгаврын биелэлтийг хангах
  • Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, үйлчилгээний дэг жаягийн хэрэгжилтийг хангах
  • Төлбөрийн нэхэмжлэлийг хэрэглэгчийн төлбөр тооцоо хийх цэгүүдэд хүргэх
  • Цахилгаан эрчим хүчний бичилтийн мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх
  • Цахилгаан эрчим хүчний орлогын бүртгэлд хяналт тавих, нэгтгэх


Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэрэглэгчдээс цахилгааны төлбөр хүлээн авах данс

Худалдаа хөгжлийн банк Голомт банк Төрийн банк Хаан банк Хас банк
499007508 1701001011 102100001052 5005055084 5003405648

Санамж:

  • Төлбөр хүлээн авагч: УБЦТС
  • Гүйлгээний утга хэсэгт хэрэглэгчийн кодоо бичнэ
  • Төлбөрийн үлдэгдлээ шалгах бол 137004 дугаарт хэрэглэгчийн кодоо бичиж мессэж илгээнэ.



Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв, салбар кассуудын хаяг байршил

Байршил
1 “Салбар танхим” СХД-ийн 7-р хороо, Монлааны гудамж дахь өөрийн байранд
2 “Тахилт” касс: СХД-ийн 22-р хороо Тахилт 3-ын 31 тоот
3 “Отгонтэнгэр” касс СХД-ийн 1-р хороо, Баянгол 1-ийн 7 тоот
4 “Гүнгэрваа” касс: СХД-ийн 1-р хороо, Толгойт 128-2 тоот
4 “Тайхар” касс: СХД-ийн 5-р хороо Засаг даргын тамгийн газар урд дэлгүүр
4 “Түбэ” касс: СХД-ийн 7-р хороо, Баянхошуу 8 гудамж /зам дагуу/
4 “Эмийн сан” касс: СХД-ийн 2-р хороо, Орбит 12-150 тоот
4 “Зүүн салаа” касс: СХД-ийн 25-р хороо Одонт 4-1 тоот
4 “Их наран” касс: СХД-ийн 26-р хороо, Амны орон сууцны гудамж 1-20 тоот
4 ““Уран суурь” касс: СХД-ийн 11-р хороо Хөтөл 1-8 тоот

Холбоо барих

Дуудлагын төв

7004-7004

Цахим үйлчилгээ

https://my.tog.mn