Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1982 оны тогтоолоор “Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын харьяа Найрамдалын районы эрчим хүчний салбар” нэртэйгээр анх байгуулагдсан.

“Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын харьяа Зүүн районы эрчим хүчний салбар” болж өөрчлөгдсөн.

Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын харьяа “Баруун салбар” болсон.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 164 тоот тогтоолоор “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани /УБЦТС ТӨХК/-ийн Баянзүрх салбар” болж өөрчлөгдсөн.

“УБЦТС ТӨХК-ийн үйл ажиллагааг арилжааны хэлбэрт шилжүүлэх төсөл”-ийн хүрээнд тус салбар нь “УБЦТС ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв” нэртэйгээр үйлчилгээний олон улсын стандартад нийцсэн шинэ дэг жаяг бүхий нэг цэгийн үйлчилгээний төв болж шинэчлэгдсэн.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН ЗҮҮН ТҮГЭЭХ ТӨВ

Үйлчлэх хүрээ

Зүүн түгээх төв нь нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх хэрэглэгчдэд чанартай цахилгаан эрчим хүчийг тасралтгүй түгээх үүрэгтэй. Мөн эдгээр дүүрэг дэх компанийн эзэмшлийн 583 агаарын дэд өртөө (АТП), 344 хаалттай дэд өртөө (ХТП), 205 иж бүрэн дэд өртөө (КТПН), нийт 1132 дэд өртөө, 7 хуваарилах байгууламжийн 1440 ширхэг трансформатор, 6-10 кВ-ын 583.9 км, 0.4 кВ-ын 370.3 км цахилгаан дамжуулах кабель шугам, 6-10 кВ-ын 683.8 км, 0.4 кВ-ын 1042.7 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ашиглалтыг хариуцдаг. Нийт суурилагдсан чадал 637.7 МВА.




  1. Агаарын болон кабель шугам, дэд станц, тоноглолуудын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах
  2. Дуудлагын төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хэрэглэгчдээс ирүүлсэн дуудлагыг хүлээн авч гэмтлийг шуурхай засварлах
  3. Цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийх
  4. Тоног төхөөрөмжид хэмжилт туршилт хийх, кабель шугамын тодруулга хийх, хэрэглэгчийн хүсэлтээр шуурхай үйлчилгээний гэрээ байгуулах

Бүтэц зохион байгуулалт

Зүүн түгээх төв нь Нийтлэг үйлчилгээ, Ашиглалт үйлчилгээ, Шуурхай үйлчилгээ, Агаарын шугамын засвар үйлчилгээ, Кабель шугамын засвар үйлчилгээ, Угсралтын нийт зургаан хэсгийн 161 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

1 14181, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу-20

Холбоо барих

Дуудлагын төв

7004-7004

Facebook

https://www.facebook.com/

Цахим үйлчилгээ

https://my.tog.mn