Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1982 оны тогтоолоор “Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын харьяа Найрамдалын районы эрчим хүчний салбар” нэртэйгээр анх байгуулагдсан.

“Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын харьяа Зүүн районы эрчим хүчний салбар” болж өөрчлөгдсөн.

Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын харьяа “Баруун салбар” болсон.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 164 тоот тогтоолоор “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани /УБЦТС ТӨХК/-ийн Баянзүрх салбар” болж өөрчлөгдсөн.

“УБЦТС ТӨХК-ийн үйл ажиллагааг арилжааны хэлбэрт шилжүүлэх төсөл”-ийн хүрээнд тус салбар нь “УБЦТС ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв” нэртэйгээр үйлчилгээний олон улсын стандартад нийцсэн шинэ дэг жаяг бүхий нэг цэгийн үйлчилгээний төв болж шинэчлэгдсэн.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН ЗУУНМОД ТҮГЭЭХ ТӨВ

Үйлчлэх хүрээ

Зуунмод түгээх төв нь Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Баянцогт, Баянчандмань, Лүн, Батсүмбэр сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгон /хуучнаар Партизан/, Рашаант /361-ийн гарам/ хэсгийн хэрэглэгчдэд чанартай цахилгаан эрчим хүчийг тасралтгүй түгээх үүрэг хүлээдэг. Мөн өөрийн үйлчилгээний хүрээнд хамрах компанийн эзэмшлийн 158 дэд станц, 10 кВ-ын 13.7 км, 0.4 кВ-ын 6,3 км цахилгаан дамжуулах кабель шугам, 10 кВ-ын 349,1 км, 0.4 кВ-ын 336,5 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ашиглалтыг хариуцдаг. Нийт суурилагдсан чадал 37 МВА.

Ажил үйлчилгээ

  1. Агаарын болон кабель шугам, дэд станц, тоноглолуудын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах
  2. Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хэрэглэгчдээс ирүүлсэн дуудлагыг хүлээн авч гэмтлийг шуурхай засварлах
  3. Цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийх
  4. Тоног төхөөрөмжид хэмжилт туршилт хийх, кабель шугамын тодруулга хийх, хэрэглэгчийн хүсэлтээр шуурхай үйлчилгээний гэрээ байгуулах

Бүтэц зохион байгуулалт

Баруун түгээх төв нь Нийтлэг үйлчилгээ, Ашиглалт үйлчилгээ, Шуурхай үйлчилгээний хэсгийн 55 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

1 17070 Төв аймаг Зуунмод сум Номтын 1 дүгээр баг Утас: 702733664, 70273244

Холбоо барих

Дуудлагын төв

7004-7004

Facebook

https://www.facebook.com/

Цахим үйлчилгээ

https://my.tog.mn