Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1982 оны тогтоолоор “Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын харьяа Найрамдалын районы эрчим хүчний салбар” нэртэйгээр анх байгуулагдсан.

“Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын харьяа Зүүн районы эрчим хүчний салбар” болж өөрчлөгдсөн.

Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын харьяа “Баянзүрх салбар” болсон.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 164 тоот тогтоолоор “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани /УБЦТС ТӨХК/-ийн Баянзүрх салбар” болж өөрчлөгдсөн.

“УБЦТС ТӨХК-ийн үйл ажиллагааг арилжааны хэлбэрт шилжүүлэх төсөл”-ийн хүрээнд тус салбар нь “УБЦТС ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв” нэртэйгээр үйлчилгээний олон улсын стандартад нийцсэн шинэ дэг жаяг бүхий нэг цэгийн үйлчилгээний төв болж шинэчлэгдсэн.

Үйлчлэх хүрээ

Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Баянзүрх дүүргийн 1-28 дугаар хорооны нутаг дэвсгэрт харьяалах бүх айл өрх, аж ахуйн нэгжүүдэд цахилгаан эрчим хүчээр хангах, техникийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг.

Хэрэглэгчдийн тоо

2024 оны 04 сарын 03-ний байдлаар 124882 гэрээт хэрэглэгчтэй байна.

Аж ахуйн нэгж 6716 5.3%
Гэр хороолол 39709 31.7%
Орон сууц 78457 62.8%

Хэрэглэгчдийн тоолууржилт

Баянзүрх нь хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 10 кВ-ын 125 фидер, 1449 дэд станцын нийт 1787 тоолуур хэмжих хэрэгслийг ашиглан хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулж байна.


Хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ

  1. Хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах
  2. Хэрэглэгчтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах, сүлжээнд шинээр холбох
  3. Хэрэглэгчид техникийн үйлчилгээ үзүүлэх
  4. Хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний болон бусад үйлчилгээний төлбөрийг хүлээн авах
  5. Тоолуур, гүйдлийн трансформатор баталгаажуулах, суурилуулах

Цахим үйлчилгээ

2024 оны 04 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 111906 хэрэглэгч УБЦТС ТӨХК-ийн цахим үйлчилгээний системд бүртгэлтэй, тогтмол ашиглаж байна.


Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэсгүүдийн ажлын чиг үүрэг

Хэрэглэгчдийг хүлээн авах танхим

  • Шинэ холболтын хүсэлт хүлээн авах
  • “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах, сунгах, шилжүүлэх
  • Цахилгаан эрчим хүчний болон үйлчилгээний төлбөр хураан авах, тайлан тооцоог нэгтгэх
  • Тоолуур, техник үйлчилгээний ажлын захиалга хүлээн авах
  • Төлөвлөгөөт засварын зарыг хүргэх
  • Өргөдөл гомдол хүлээн авч, шийдвэрлүүлэх
  • Хэрэглэгчийн мэдээллийн баазыг бүрдүүлэх

Тоолуур, техник үйлчилгээний хэсэг

  • Худалдан авсан цахилгаан эрчим хүчний балансын тооцоо хийх, техникийн алдагдлыг бууруулах
  • Шинэ холболтыг шалгах, мэдээллийг бүртгэх
  • Цахилгаан эрчим хүчний зүй бус хэрэглээг бууруулах
  • Хэрэглэгчээс ирсэн дуудлага, захиалгат ажлыг гүйцэтгэх
  • Орон сууцны борлуулалт хүлээх авах ажлыг зохион байгуулах
  • Тоолуурын нэгдсэн щитэд үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх
  • Тоолуур хэмжих хэрэгсэлд хэмжилт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах
  • Тоолуур хэмжих хэрэгсэлд үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх, баталгаажуулах
  • Тоолуур хэмжих хэрэгслийн битүүмжлэлд хяналт тавих
  • Тоолуур хэмжих хэрэгслийн мэдээллийн сангийн баяжилтыг хийх
  • Хэрэглэгчээс ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх

Борлуулалтын хэсэг

  • Циклийн дагуу тоолуур хэмжих хэрэгслийн заалт авах, системд бүртгэх
  • Цахилгаан эрчим хүчний зүй бус хэрэглээг хянах, нөхөн тооцоо хийх
  • Цахилгаан эрчим хүчний орлого төвлөрүүлэлтийн төлөвлөгөөг биелүүлэх
  • Цахилгаан эрчим хүчний орлого төвлөрүүлэлтийн төлөвлөгөөг биелүүлэх
  • Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчдэд сануулах мэдэгдэл хүргэх
  • Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчдийн хэрэглээг түдгэлзүүлэх, хэрэглээг сэргээх
  • Цахилгаан эрчим хүчний авлага барагдуулах, авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ байгуулах
  • Цахилгаан эрчим хүчний авлагыг нэхэмжлэх, шүүхэд хандах

Нийтлэг үйлчилгээний хэсэг

  • Тушаал шийдвэр, албан даалгаврын биелэлтийг хангах
  • Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, үйлчилгээний дэг жаягийн хэрэгжилтийг хангах
  • Төлбөрийн нэхэмжлэлийг хэрэглэгчийн төлбөр тооцоо хийх цэгүүдэд хүргэх
  • Цахилгаан эрчим хүчний бичилтийн мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх
  • Цахилгаан эрчим хүчний орлогын бүртгэлд хяналт тавих, нэгтгэх


Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэрэглэгчдээс цахилгааны төлбөр хүлээн авах данс

Худалдаа хөгжлийн банк Голомт банк Төрийн банк Хаан банк Хас банк
404002680 1201001470 102100001220 5003141498 5003405668

Санамж:

  • Төлбөр хүлээн авагч: УБЦТС
  • Гүйлгээний утга хэсэгт хэрэглэгчийн кодоо бичнэ
  • Төлбөрийн үлдэгдлээ шалгах бол 137004 дугаарт хэрэглэгчийн кодоо бичиж мессэж илгээнэ.



Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв, салбар кассуудын хаяг байршил


Байршил
1 БЗД-ийн 15 дугаар хороо, 13-р хороолол, Энхтайван өргөн чөлөө, Бөхийн өргөөний зүүн урд
2 БЗД-ийн 12 хороо, Амгалан Цагдаагийн академийн өргөн чөлөө 104/5 байр

Холбоо барих

Дуудлагын төв

7004-7004

Цахим үйлчилгээ

https://my.tog.mn