Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ

  1. “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хэрэглэгчдэд цахилгааны тарифыг мөрдөх журам” Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 638 дугаар тогтоол
  2. Эрчим хүчний зохицуулах хорооноос батлагдсан тарифаар
 
Хамрах хүрээ:
Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай, бага орлоготой, дор дурдсан ахуйн хэрэглэгчдэд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлдэг.
  1.  “Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан”-тэжээн тэтгэх төрөл садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй ахмад настан;
  2. “Нэн ядуу хүн” – Тухайн хүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны доод түвшингийн 40 хувиас доогуур, тэрхүү орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдмал хэрэглээтэй хүн;
  3. “Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг” – Ядуу, нэн ядуу амьдралтай 4 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг;
  4. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн” – төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавхи нь алдагдсан, хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан хүн;
 
Хөнгөлөлтөд хамрагдах нөхцөл:
  1. Хэрэглэсэн цахилгаан эрчим хүчийг тооцох баталгаажсан хэмжих хэрэгсэлтэй байх;
  2. УБЦТС ТӨХК-тай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г байгуулсан гэрээт хэрэглэгч байна.
  3. Цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэлгүй байх /эсвэл авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ байгуулсан байх/
 
Бүрдүүлэх материал
Хүсэлт гаргах хэрэглэгч нь өөрийн харьяа УБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд хандан дор дурдсаны дагуу материалаа бүрдүүлж өгнө. 
 
1. Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан: 
- Харьяа хорооны тодорхойлолт /Ам бүл, оршин суугаа хаяг/;
- Харьяа өрхийн эмнэлгийн тодорхойлолт;
 
2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн:
- Хорооны тодорхойлолт /ам бүл, оршин суугаа хаяг/
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний группын дэвтэр;
 
3. Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг:
- Харьяа хорооны тодорхойлолт /Ам бүл, оршин суугаа хаяг/;
- Хүүхдийн төрсний гэрчилгээ;
 
4. Нэн ядуу хүн:
- Харьяа хорооны тодорхойлолт /Ам бүл, оршин суугаа хаяг, өрхийн орлого/;
 
     Хөнгөлөлтөд хамрагдах тухай хүсэлт, материалыг Хэрэглэгчдэд үйлчлэх төв хүлээн авч судлаад тухайн хэрэглэгчийг  “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай хэрэглэгчдэд мөрдөх цахилгааны тариф” –т хамруулна. 
 
   Цагийн ялгавартай тарифт тоолууртай тохиолдолд тарифын хөнгөлөлт эдэлж байгаа тул хөнгөлөлтийг давхар үзүүлэхгүй. 
 
     Хэрэв хэрэглэгч хүсэлт гаргавал цагийн ялгавартай тарифт тоолуураар тооцсон нийт хэрэглээг “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай хэрэглэгчдэд мөрдөх цахилгааны тариф” -аар тооцож болно. 
 
 Хөнгөлөлтийг цуцлах нөхцөл: 
- Цахилгаан эрчим хүчний төлбөрөө 3 сар дараалан төлөөгүй тохиолдолд хөнгөлөлтийг зогсооно.
- Цахилгаан эрчим хүчийг зүй бусаар хэрэглэсэн тохиолдолд энэхүү үнээр үйлчлүүлэх эрх нь хасагдана.