Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

2001 оны 7 сарын 1-нд Баянгол эрчим хүчний салбараас Сонгинохайрхан эрчим хүчний салбар нэртэйгээр өрх тусгаарлан байгуулагдсан.

Үйлчлэх хүрээ

Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Сонгинохайрхан дүүргийн 1-20, 22-43 дугаар хорооны бүх, 31, Баянгол дүүргийн 20, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны зарим буюу Саппорогийн тойргоос баруун тийш шинэ Товчоо, хойшоо Баянхошууны Баруунсалаа, Зүүнсалаа, урагшаа Туул гол хүртэлх айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах, техникийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг эрхэлдэг.

Хэрэглэгчдийн тоо

2024 оны 04 сарын 01-ний байдлаар 86664 гэрээт хэрэглэгчтэй байна.

Аж ахуйн нэгж 5324 6%
Гэр хороолол 52868 61%
Орон сууц 28742 33%

Хэрэглэгчдийн тоолууржилт

Сонгинохайрхан нь хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 6, 10 кВ-ын 255 фидер, 2267 дэд станцын нийт 32847 тоолуур хэмжих хэрэгслийг ашиглан хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулж байна.


Хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ

  1. Хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах
  2. Хэрэглэгчтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах, сүлжээнд шинээр холбох
  3. Хэрэглэгчид техникийн үйлчилгээ үзүүлэх
  4. Хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний болон бусад үйлчилгээний төлбөрийг хүлээн авах
  5. Тоолуур, гүйдлийн трансформатор баталгаажуулах, суурилуулах
Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 168 ажилтантай ба Хэрэглэгчдийг хүлээн авах танхим, Борлуулалтын, Тоолуур техник үйлчилгээний, Нийтлэг үйлчилгээний гэсэн хэсгээр дамжуулан хэрэглэгчдэд дараах үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Цахим үйлчилгээ

2024 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 81273 хэрэглэгч УБЦТС ТӨХК-ийн цахим үйлчилгээний системд бүртгэлтэй, тогтмол ашиглаж байна.


Шинэ холболтын үйлчилгээ

УБЦТС ТӨХК нь 220 В-ын хүчдэлийн сүлжээнд шинээр холбогдох ахуйн хэрэглэгчийн хүсэлтийг харьяа дүүрэгт байрлах “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-өөр, 220 В-оос дээш хүчдэлийн сүлжээнд шинээр холбогдох хэрэглэгчдийн хүсэлтийг https://new.tog.mn/ цахим хуудсаар хүлээн авч шийдвэрлэж байна


Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэсгүүдийн ажлын чиг үүрэг

Хэрэглэгчдийг хүлээн авах танхим

  • Шинэ холболтын хүсэлт хүлээн авах
  • “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах, сунгах, шилжүүлэх
  • Цахилгаан эрчим хүчний болон үйлчилгээний төлбөр хураан авах, тайлан тооцоог нэгтгэх
  • Тоолуур, техник үйлчилгээний ажлын захиалга хүлээн авах
  • Төлөвлөгөөт засварын зарыг хүргэх
  • Өргөдөл гомдол хүлээн авч, шийдвэрлүүлэх
  • Хэрэглэгчийн мэдээллийн баазыг бүрдүүлэх

Тоолуур, техник үйлчилгээний хэсэг

  • Худалдан авсан цахилгаан эрчим хүчний балансын тооцоо хийх, техникийн алдагдлыг бууруулах
  • Шинэ холболтыг шалгах, мэдээллийг бүртгэх
  • Цахилгаан эрчим хүчний зүй бус хэрэглээг бууруулах
  • Хэрэглэгчээс ирсэн дуудлага, захиалгат ажлыг гүйцэтгэх
  • Орон сууцны борлуулалт хүлээх авах ажлыг зохион байгуулах
  • Тоолуурын нэгдсэн щитэд үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх
  • Тоолуур хэмжих хэрэгсэлд хэмжилт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах
  • Тоолуур хэмжих хэрэгсэлд үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх, баталгаажуулах
  • Тоолуур хэмжих хэрэгслийн битүүмжлэлд хяналт тавих
  • Тоолуур хэмжих хэрэгслийн мэдээллийн сангийн баяжилтыг хийх
  • Хэрэглэгчээс ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх

Борлуулалтын хэсэг

  • Циклийн дагуу тоолуур хэмжих хэрэгслийн заалт авах, системд бүртгэх
  • Цахилгаан эрчим хүчний зүй бус хэрэглээг хянах, нөхөн тооцоо хийх
  • Цахилгаан эрчим хүчний орлого төвлөрүүлэлтийн төлөвлөгөөг биелүүлэх
  • Цахилгаан эрчим хүчний орлого төвлөрүүлэлтийн төлөвлөгөөг биелүүлэх
  • Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчдэд сануулах мэдэгдэл хүргэх
  • Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчдийн хэрэглээг түдгэлзүүлэх, хэрэглээг сэргээх
  • Цахилгаан эрчим хүчний авлага барагдуулах, авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ байгуулах
  • Цахилгаан эрчим хүчний авлагыг нэхэмжлэх, шүүхэд хандах

Нийтлэг үйлчилгээний хэсэг

  • Тушаал шийдвэр, албан даалгаврын биелэлтийг хангах
  • Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, үйлчилгээний дэг жаягийн хэрэгжилтийг хангах
  • Төлбөрийн нэхэмжлэлийг хэрэглэгчийн төлбөр тооцоо хийх цэгүүдэд хүргэх
  • Цахилгаан эрчим хүчний бичилтийн мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх
  • Цахилгаан эрчим хүчний орлогын бүртгэлд хяналт тавих, нэгтгэх


Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэрэглэгчдээс цахилгааны төлбөр хүлээн авах данс

Худалдаа хөгжлийн банк Голомт банк Төрийн банк Хаан банк Хас банк
499007508 1701001011 102100001052 5005055084 5003405648

Санамж:

  • Төлбөр хүлээн авагч: УБЦТС
  • Гүйлгээний утга хэсэгт хэрэглэгчийн кодоо бичнэ
  • Төлбөрийн үлдэгдлээ шалгах бол 137004 дугаарт хэрэглэгчийн кодоо бичиж мессэж илгээнэ.



Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв, салбар кассуудын хаяг байршил

Байршил
1 СХД-ийн 19-р хороо, 62-р сургуулийн зүүн талд
2 СХД-ийн 40-р хороо Баянхошууны тойргийн баруун талд
3 'Касс-1' Тахилт касс ''
Тахилтын автобусны 3-р буудал "Арвин ундрах" дэлгүүр дотор
4 'Касс-2' Отгонтэнгэр касс
Орбитын тойрог дээр байдаг "Алаг тараг" дэлгүүрийн 2 давхарт
5 'Касс-3' Эмийн сан касс
Толгойтын эцэс "Түмий булаг" эмийн сан дотор
6 'Касс-4' Гүнгэрваа касс
"Ариун гүнгэрваа" худалдааны төвийн 2 давхарт
7 'Касс-5' Их наран касс
Их нарангийн 2 буудал "Арина үйлчилгээний төв"-ийн 2 давхарт

Холбоо барих

Дуудлагын төв

7004-7004

Цахим үйлчилгээ

https://my.tog.mn