Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Түүхэн хөгжил

.

1.ТҮҮХЭН ХӨГЖИЛ

 

А. ДУНД ГОЛЫН ЧИЙДЭНГИЙН ХОРОО 

Төмрийн заводын дэргэд баригдсан 120 кВт чадалтай 2 дахь цахилгаан станц 

 

Дунд голын цахилгаан станц

 

Да Хүрээний Цахилгаан мэдээний газрын байшин, Унгерныг ирэхээс өмнө Бээжингийн даалгавраар төмөр утсан холбоог радио холбоо болгон шинэчилсэн Данийн инженер Кристен Питер Альбертсен 1921 оны 2 дугаар сард энэ зургийг авсан. /”Өргөөд болж буй үйл явдлууд” номноос орчуулсан О.Энхнасан, Д.Өлзийбаатар УБ, 2008/  

 

Уушаан дэнгийн  радио станцын байрны одоогийн байдал 

 

Гэрэл борлуулах газрын байр Төв цахилгаан холбооны өмнө /1945/

 

Гэрэл борлуулах газрын байр одоогийн байдал  /2012/ 

 

Хуучин Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын байр  одоогийн байдал

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн шинэ байрны суурь тавих ёслол /2007/

 

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн одоогийн байр /2020/

 

Б. НИЙСЛЭЛ ХОТЫН ЦАХИЛГААН ШУГАМ СҮЛЖЭЭГ ХӨГЖҮҮЛСЭН НЬ

Анхны хуваарилах байгууламж 

 

Улаанбаатар-Налайхын хоорондох анхны 35 кВ-ын шугам  /1938/

 

Анхны 6.35 кВ-ын дэд станц ерөнхий инженер Я.Намсрай 

Налайх 35/6  кВ-ын дэд станц /1939/

 

Налайхын 35 кВ-ын П хэлбэртэй модон тулгууртай шугам /1957/

 

Дорнод-1 дэд станц /1965/

Зүүнхараа дэд станц /1967-1968/

 

 

Цахилгаан сүлжээний найдвартай ажиллагаанд авто машины бэлэн байдал жолооч нарын хариуцлага сахилга бат, ур чадвар онцгой сайн байх ёстой

 

 

Реле хамгаалалт, туршилт, хэмжилт хийж байгаа нь Н.Буянжаргал, Лена, М.Санжмятав, Н.Намхай нар

 

УБЦСШГ-ын автомашинууд /1965/

 

Диспетчерийн удирдах пультыг шинэчлэн телемеханикийн систем ажилд орсон  /1976/

 

2. ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ

Түгээх үйл ажиллагааны автоматжуулалт, диспетчерийн хяналт удирдлагын СКАДА системийн дэлгэц /2015/

 

 

УБЦТС ТӨХК-ийн  автомашинууд /2011/

 

УБЦТС ТӨХК-ийн парк шинэчлэл /2022/

10 кВ-ын анхны вакум таслуур 

ЦДАШ-д тавигдсан таслуур реклоузер

 

10-35 кВ-ын ЦДАШ-уудад нийт 98 ком  вакуум таслуур бүхий реклоузерын пункт суурилуулан SCADA системтэй холбон алсын зайнаас удирдаж байна /2018-2022/

 

 Реклоузерийн пункт /2022/

 

Реле хамгаалалтын инженерүүд  1970 онд ЗИЛ-130 машин дээр өөрсдөө угсарсан лаборатори 

Кабелийн гэмтэл олох турших ажил

 

 

ГАЗ-52 Лабораторийн туршилтын  хэсэг /1982/ 

 

Туршилтын лаборатори /2007/

Лабораторийн удирдлагын хэсэг

 

 

Тоолуур хэмжих хэрэгслийн тохиргоо засварын ажил

 

Тоолуур хэмжих хэрэгслийн лаборатори /2022/

 

35/10(6) кВ-ын 9 дэд өртөөний нейтралын горимыг өөрчилж, резистив газардуулгын горимд шилжүүлсэн. /2015/

 

Түгээх сүлжээний цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлж, тасалдлын хугацааг бууруулж Хан-Уул дүүргийн 6 кВ-ын “Алтай”, “19 дүгээр хороолол” фидерийн хэрэглэгчдэд эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт техник технологи болох түгээлтийн автоматжуулсан DAS систем шинээр нэвтрүүлсэн. /2020-2022/

 

 

 Микропроцессорын  реле бүхий станцууд 

 

3. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ

А.ТҮГЭЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ПРОГРАМ ХАНГАМЖУУД 

2011 оноос Дэлхийн банкны нэмэлт санхүүжилтийн ажлаар DIgSILENT компанийн “POWER FACTORY” програм хангамжийг нэвтрүүлэн түгээх сүлжээний горимын хяналтын схемийг тус програм хангамжид бүтэн зурж горим тооцооны өгөгдлийн сан бүрдүүлсэн. Тус програмаар төлөвлөлт, шинэ холболт, горимын тооцоо, өөрчлөлтийн тооцоог бодитой, түргэн шуурхай хийх боломжийг бүрдүүлж чадсан.

2012 онд Дэлхийн банкны төслөөр кабель шугамыг маш бага нам давтамжаар турших, оношлох иж бүрэн оношилгооны явуулын лабораторийг ашиглаж эхэлснээр кабелийн гэмтэл тодорхойлох ажлыг шинэ шатанд гаргасан. Кабель шугамыг гэмтсэний дараа биш гэмтэхээс өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж, тухайн кабелийн тусгаарлагын хуучралт, ионжилт бяцхан цахилалт хэр зэрэг үүссэнийг тогтоон кабелийн ашиглалтын талаар дүгнэлт  гаргах боломжтой болсон. 

2015 оноос Хяналт, мэдээлэл, удирдлагын (SCADA) системийг нэвтрүүлснээр 35/10(6) кВ-ын 22 дэд станц, 6-10 кВ-ын 45 ХБ, 10 кВ-ын 4 ТП, 1 ш Дизель нийт 72 объектын 760 таслуур, 191,916 хэрэглэгчийг хамарсан 648 (70.2%) фидерийн үндсэн параметр, тоноглолын төлөв, горим ажиллагааг тухайн агшин бүрээр хянах, таслах, залгах үйлдлийг алсын удирдлагаар гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн. Түгээх сүлжээний найдвартай ажиллагааг дээшлүүлэх, автоматжуулах, тасралтын үргэлжлэх хугацаа, таслагдах хэрэглэгчийн тоог багасгах зорилгоор 2017 оноос 35 кВ-ын 21 ком, 6-10 кВ-ын 61 ЦДАШ-д 98 ком автомат таслуур бүхий реклоузерийн пунктыг суурилуулан удирдаж байна. 

 

2015 оноос Резистив газардуулгын горим: 35/10(6) кВ-ын 9 дэд өртөөний нейтралын горимыг өөрчилж, резистив газардуулгын горимд шилжүүлэн гарсан 6-10 кВ-ын 11 хуваарилах байгууламж, 76’104 хэрэглэгчийн 264 (21%) гаргалга шугамд нэг фазын газардлагын хамгаалалт нэвтрүүлсэн. Ингэснээр 2022 оны 06 сарын 01-ний байдлаар 640 удаа газардлагын хамгаалалт амжилттай ажилласан байна.

 


2016 онд үндсэн үйл ажиллагааг удирдан зохицуулах газарзүйн мэдээллийн санд суурилсан түгээх сүлжээний өгөгдлийн менежментийн "Титэм" системийг нэвтрүүлснээр тоноглолын мэдээллийн сан бүрэн цахимжиж, мэдээллийг газар зүйн байршлаар харах, төрөл бүрийн нарийвчилсан судалгаа, тайлан гаргах, хэтийн төлөвлөлтийг үндэслэлтэй боловсруулахад боломжтой болсноор компанийн цаашдын хөгжилд үндсэн суурь бааз болж чадсан.

 

2017-2019 онд Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 35 хорооны нийт 41964 айл өрхийг 4 кВт хүртэл чадлын цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх, түгээх сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх “Багц-1,2” төслийг 2 үе шаттай хийж гүйцэтгэсэн.

 

2017 он: Ашиглалтын хугацаа урттай, өмхрөлтийн эсрэг антисептик бодисоор нэвчүүлсэн 35 кВ-ын модон тулгуураар 22.8 км урттай Атар ЦДАШ-ын тулгуур №1-168 хоорондын завсарын модон тулгуурыг шинэчлэх ажлыг гүйцэтгэсэн.

 

2018-2022 онд Тасралт сааталд хамрагдах хэрэглэгчийн хүрээг багасгах, гэмтлийн цэгийг богино хугацаанд илрүүлж таслах, шугам тоноглолын найдвартай ажиллагааг хангах зорилгоор 10-35 кВ-ын ЦДАШ-уудад нийт 98 ком  вакуум таслуур бүхий реклоузерын пункт суурилуулан SCADA системтэй холбон алсын зайнаас удирдаж байна. 

 

2019 оноос 6-35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэлийн ажилд техникийн дэвшилтэт шинэ техник технологи болох нэвтрүүлэх чадвар өндөртэй, хөнгөн цагааны хайлш бүхий судалтай бүрээстэй дамжуулагч утас, тусгай зориулалтын арматур, бэхэлгээний хамт нэвтрүүлж эхэлсэн.

 

2019 он: хийх зорилгоор 2019 онд 35 кВ-ын Дорнод-1 А, Б цахилгаан дамжуулах агаарын шугамын утсыг нэвтрүүлэх чадамж өндөр, фибер мяндсан гол бүхий хөнгөн цагаан дамжуулагчтай АСМСС-120/25 маягийн утсаар шинэчлэн солих ажлыг Компанийн хөрөнгө оруулалтаар хийсэн.

 

2020 онд Эрчим хүчний салбарын бодлогын баримт бичигтэй нийцүүлж компанийн хөгжлийн бодлогын баримт бичиг 2020-2025, Стратеги төлөвлөгөө 2022-2025-г боловсруулж батлуулсан.

 


2020 онд Түгээлтийн автоматжуулсан систем (DAS) 6 кВ-ын Алтай, 19 дүгээр хороолол фидерийн нийт 7 дэд өртөө (2872 хэрэглэгч)-ний 6 кВ-ын хуваарилах байгууламжийг RM6 маягийн моноблок хорго бүхий хуваарилах байгууламжаар шинэчлэн, SCADA–аас автомат удирдлагад шилжүүлэх ажлыг бүрэн гүйцэтгэсэн.

 2022 онд Хөрөнгийн менежмент, сүлжээ төлөвлөлт, инженерийн тооцооллын системүүдийг нэгтгэн ажиллах боломж бүхий ARCGIS-ийн мэдээллийн бааз дээр суурилсан UT системийг нэвтрүүлсэн. 

 

Гэрэл цахилгаангүй айл өрхийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр:

Түгээх сүлжээний цахилгаан эрчим хүчний чанарын нормыг хангаж ажиллах, гэр хорооллын хэрэглэгчдийн хүчдэлийн түвшинг дээшлүүлэх, шинэ суурьшлын бүсийн  айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах зорилтын хүрээнд 2012-2021 онуудад дэд станц 564 ком, 6-10 кВ-ын 282,8 км, 0.4 кВ-ын 1115.2 км цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг хийж 67,316 айл өрхийн цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн.

 

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОЛТЫН ЦАХИМ NEW.TOG.MN СИСТЕМ

Хэрэглэгч  иргэд, аж ахуй нэгжийн хүсэлтийг бүртгэхээс гадна шууд түгээх сүлжээний нэгдсэн мэдээллийн сантай холбогдон ажилладаг цогц систем юм. Хэрэглэгч техникийн нөхцөлийг судлуулах хүсэлт ирүүлснээс Жилдээ 8380 хүсэлтээс 2741 буюу 33%-ийг цахимаар хүлээн авч шийдвэрлэсэн. Энэ нь  хэрэглэгчийн цаг хугацаа хэмнэх, өөрийн хүсэлтийг хянах боломжийг бүрэн бүрдүүлсэн.

 

 

Б.ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ  САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ПРОГРАМ ХАНГАМЖУУД

UTRS АППЛИКЭЙШН

Хэрэглэгчийн тоолуур дээрх QR кодоор онлайн орчинд тоолуурын заалт авах, хэрэглэгчийн авлага өр төлбөр, гэрээний мэдээллийг харах боломжтой апплейкшн шинээр үе шаттай нэвтрүүлэн ажиллаж байна.

 

      ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦААНЫ МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ-1,2

Компанийн анхны борлуулалтын програм хангамж нь MS_DOS үйлдлийн систем дээр

ажилладаг байсан бол 2000 оноос Windows95-98 үйлдлийн систем дээр ажилладаг Microsoft Access дээр мэдээллийн баазтай Microsoft Access Form дээр хийгдсэн програм хангамжийг ашиглаж эхэлсэн. Энэ нь борлуулалтын бичилтийн оператор  бүр мэдээллийн баазтай ажиллаж байсныг 2003-2006 онд MSSQL2000 дээр нэг мэдээллийн баазтай TsahilAil, TsahilAAN програмыг ашиглаж эхэлсэн.

УБЦТС ТӨХК нь 2004 оноос Дэлхийн банкны хоёр үе шаттай Цахилгаан эрчим хүчийг түгээх,  хангах үйл ажиллагааны засвар үйлчилгээ, менежментийг сайжруулах төслийг хэрэгжүүлсэнээр ХХХМС-1 програмыг нэвтрүүлсэн. Үүний үр дүнд хэрэглэгчдэд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоог хийх, төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл авах, ЦЭХ-ийг түгээн, хангах ажлын хүрээнд хийгдэх угсралт, зураг төсөв хийх, засвар үйлчилгээ хийх, техникийн нөхцөл олгох, тоолуур баталгаажуулах гэх мэт ажлын мэдээллийг интернэтээр дамжуулан өгөх боломжтой болсон.

ХХХМС /Хэрэглэгчидтэй Харилцах Харилцааны Менежментийн Систем/ -ийн анхны хувилбар болох ХХХМС-1-г 2006 оны 04 дүгээр сарын 01-ээс анх ашиглаж эхэлсэн бол дараагийн хувилбар буюу ХХХМС-2-г 2009 оноос одоог хүртэл хэрэглэж байна.

 

 

· НЭГДСЭН ДУУДЛАГЫН ТӨВ-70047004

www.tog.mn вэб сайт,

www.facebook/ubedn

www.twitter.com/ubedn1

 

Цахим шуудан, Мессэж лавлах 137004 


ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ  http://MY.TOG.MN

.  Онлайнаар төлбөрөө төлөх

.  Санал хүсэлт, өргөдөл гомдол

.  Ажлын захиалга дуудлага өгөх

.  Дуудлагын түүх харах

.  Тоолуурын мэдээлэл, бичилт харах, заалтаа илгээх

     .  Гэрээний мэдээллээ харах, шинэчлэх, сунгах 



 

ГЯЛС СИСТЕМ

НЭГ. Гадуур явж ажилладаг ажилтаны (монтёр) хяналт, мэдээлэл,удирдлагын програм

 

ХОЁР. Шуурхай ажиллагааны бригадад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, авах програм.

E-MONGOLIA.MN сайтад хандан цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл шалгах, төлбөр төлөх, хэрэглээгээ хянах үйлчилгээ, шинээр цахилгаан эрчим хүчинд холбогдох техникийн нөхцлийн хүсэлт илгээнэ.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТҮЦ МАШИН-аар төлбөрийн үлдэгдэлээ шалгах, төлбөрөө төлөх болон мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн.