Алхам 1:
Захиалагч иргэн, ААН байгууллага нь цахилгаан хангамжаа шийдвэрлэхээр 0.4 кВ-ын хүчдэлийн сүлжээнд холбогдох бол УБЦТС ТӨХК-д хандан техникийн нөхцөл авна.
Алхам 2:
Захиалагч нь техникийн нөхцөлд заасны дагуу мэргэжлийн байгууллагаар угсралтын ажлыг хийлгэх ба гүйцэтгэгч нь холбогдох бичиг баримтын бүрдүүлсэн байна. Үүнд:
· Гүйцэтгэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
· Техникийн нөхцөл
· Шинээр тулгуур босгож шугам татсан тохиолдолд ажлын зураг хийлгэх, нийслэлийн мэдээллийн санд бүртгүүлэх
· Газардуулга хийж, протокол авсан байх
· Тоолуур, хэмжих хэрэгслийн гэрчилгээ
· Ил далд ажлын акт, техникийн баримт бичгүүд
· Фото зургаар угсралтын ажлыг баталгаажуулан хавсаргах
Алхам 3:
Дээрх бичиг баримтыг бүрдүүлсний дараа харьяа түгээх төвийн холболтын инженерээр нягтлуулсны үндсэн дээр “Шинэ хэрэглэгчийг сүлжээнд холбох зөвшөөрлийн хуудас”-ыг гаргуулна.
Алхам 4:
Харьяа дүүргийн ХҮТ-д хандан ЦЭХ-ээр хангах гэрээг захиалагч байгуулна. Холбогдох бичиг баримтыг хуулбарласан байна. Үүнд:
· ААН бол ЦЭХ-нд шинээр холбогдох албан хүсэлт
· Техникийн нөхцөл
· Газардуулгын протокол
· Тоолуур хэмжих хэрэгслийн гэрчилгээ
· Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ,газрын гэрчилгээ, кадастрын зураг
· Эзэмшигчийн иргэний үнэмлэх, ААН бол Улсын бүртгэлийн гэрчилгээ
· Хорооны тодорхойлолт/ААН бол шаардахгүй/
· Шинэ хэрэглэгчийг сүлжээнд холбох зөвшөөрлийн хуудас зэргийг бүрдүүлсэн байна.
Алхам 5:
Гүйцэтгэгч эсвэл захиалагч нь Шинэ хэрэглэгчийг сүлжээнд холбох зөвшөөрлийн хуудаст гарын үсэг зуруулж дууссаны дараа УБЦТС ТӨХК-ийн Диспетчерийн албанд хандан хүчдэлд залгуулах ажлын захиалга өгнө. Үйлчилгээний төлбөр болох 40250 төгрөгийг /НӨАТ/-тэй харьяа түгээх төвийн дансанд шилжүүлсэн байна.
/УБЦТС ТӨХК БТТ-241802222302-Төрийн банк, УБЦТС ТӨХК ЗТТ-473019391-ХХБ Гүйлгээний утга: Нэр, утас, регистр/
УБЦТС ТӨХК-ИЙН 0.4 КВ-ЫН ШИНЭ ХЭРЭГЛЭГЧИЙГ СҮЛЖЭЭНД ХОЛБОХОД ХҮСЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
/ДЭД СТАНЦААС/
Алхам 1:
Захиалагч,иргэн, ААН байгууллага нь цахилгаан хангамжийн асуудлаа шийдвэрлэхийн тулд 0.4 кВ-ын хүчдэлийн сүлжээнд холбогдох хэрэгцээ гарсан бол УБЦТС ТӨХК-д хандан хүсэлтээ гарган техникийн нөхцөл гаргуулна.
Алхам 2:
Захиалагч нь техникийн нөхцөл гарсны дараа цахилгаан байгууламжийн ажлын зургийг эрх бүхий байгууллагаар хийлгэнэ. Зураг нь экспертизээр батлагдсан байна.
Алхам 3:
Захиалагч нь батлагдсан зураг, техникийн нөхцөлийн дагуу угсралтын тусгай зөвшөөрөл бүхий компаниар цахилгаан байгууламжийн угсралтын ажлаа гүйцэтгүүлнэ.
Алхам 4:
Гүйцэтгэгч барилгын газар шорооны ажлыг эхлүүлэхийн өмнө харьяа түгээх төвд хандаж газар доогуурх кабель шугамын байршил, трассыг тодруулах ажлыг гүйцэтгүүлнэ.
Алхам 5:
Захиалагч нь угсралтын ажлын явцад уг ажил зургийн дагуу болон техникийн нөхцөлийн дагуу хийгдэж байгааг УБЦТС ТӨХК-ийн холбогдох түгээх төвийн ашиглалтын инженерүүдээр шалгуулж, хяналт тавиулна. /албан бичиг авна/
Алхам 6:
Гүйцэтгэгч нь “Эрчим хүчний тоног төхөөрөмж, барилга байгууламжийн угсралтын ажлыг ашиглалтад оруулах журам”-д заасны дагуу дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
· Гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ
· Техникийн нөхцөл
· Батлагдсан ажлын зураг
· Газардуулгын протокол
· Кабель шугам туршсан протокол
· Тоолуур хэмжих хэрэгслийн гэрчилгээ
· Ил далд ажлын акт, техникийн баримт бичгүүд, станц дотор шинээр хийгдсэн ажлыг фото зураг бүхий актаар баримтжуулна.
· Фото зургаар угсралтын ажлыг баталгаажуулан хавсаргана.
· Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалтын мэдээллийн хэлтэст хандан уг цахилгаан байгууламжийн байр зүйн зургийг орон нутгийн газрын мэдээллийн санд бүртгүүлсэн байна.
Алхам 7:
Дээрх бичиг баримтыг бүрдүүлсний дараа харьяа түгээх төвийн холболтын инженерээр нягтлуулсны үндсэн дээр “Шинэ хэрэглэгчийг сүлжээнд холбох зөвшөөрлийн хуудас”-ыг гаргуулна.
Алхам 8:
Харьяа дүүргийн ХҮТ-д хандан ЦЭХ-ээр хангах гэрээг захиалагч байгуулна. Холбогдох бичиг баримтыг хуулбарласан байна. Үүнд:
· ААН бол ЦЭХ-нд шинээр холбогдох албан хүсэлт
· Техникийн нөхцөл
· Газардуулгын протокол
· Тоолуур хэмжих хэрэгслийн гэрчилгээ
· Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Газрын гэрчилгээ, кадастрын зураг
· Эзэмшигчийн иргэний үнэмлэх, ААН бол Улсын бүртгэлийн гэрчилгээ
· Хорооны тодорхойлолт/ААН бол шаардахгүй/
· Шинэ хэрэглэгчийг сүлжээнд холбох зөвшөөрлийн хуудас зэргийг бүрдүүлсэн байна.
Алхам 9:
Гүйцэтгэгч нь Шинэ хэрэглэгчийг сүлжээнд холбох зөвшөөрлийн хуудаст гарын үсэг зуруулж дууссаны дараа УБЦТС ТӨХК-ийн Диспетчерийн албанд хандан хүчдэлд залгуулах ажлын захиалга өгнө. Үйлчилгээний төлбөр болох 76560 төгрөгийг /НӨАТ/-тэй харьяа түгээх төвийн данс шилжүүлсэн байна.
/УБЦТС ТӨХК БТТ-241802222302-Төрийн банк, УБЦТС ТӨХК ЗТТ-473019391-ХХБ Гүйлгээний утга: Нэр, утас, регистр