УБЦТС ТӨХК нь одоо хүлээгдэж буй болон өсөн нэмэгдэх цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангахуйц шинэ эх үүсвэртэй болтол өвлийн оргил ачааллын үеэр хэрэглэгчдийн хэрэглээнд хэсэгчилсэн хязгаарлалт хийхээс зайлсхийх зорилгоор орчин үеийн дэвшилтэт технологи бүхий ухаалаг тоолуурыг ашиглан хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээнд тохируулга хийж ачааллыг тэнцүүлэхээр ажиллаж байна.
Ухаалаг тоолууртай хэрэглэгчид нь өвлийн оргил ачааллын цагуудад тодорхой чадлын хэмжээнд хэрэглээгээ тохируулж чадвал цахилгаан хангамжаа бүрэн хязгаарлуулахгүй байх боломжтой юм. Хэрвээ таны цахилгаан хангамж 17:00-23:00 цагийн хооронд тасарсан тохиолдолд цахилгаан хэрэгслүүдээ шаардлагатай эсэхээс нь хамааруулан нэг нэгээр нь унтраах байдлаар хэрэглээгээ бууруулж, зөвшөөрөгдсөн чадлын хэмжээнд тохируулвал цахилгаан хангамж нь эргэн сэргэх болно. (Энэ нь цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй хэрэглэгчдэд хамаарна.)
Та ахуйн цахилгаан хэрэгслийн дундаж чадлын хэрэглээг харуулсан доорх зургаас мэдээлэл авч, хэрэглээгээ тохируулна уу.