Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

Том оврын автомашины жолооч нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө

 

“УБЦТС” ТӨХК-аас автомеханизмтай тээврийн хэрэгслээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад ачаа өргөх, газар ухах, тэгшлэх зэрэг үйлчилгээг үзүүлдэг жолооч нарт болон ачих, туслах ажлыг гүйцэтгэдэг иргэдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа.

Том оврын автомашинаар ажил үйлчилгээ эрхэлдэг жолооч нар нь цахилгаан байгууламжийн ашиглалтын хэвийн ажиллагааг алдагдуулж, хэрэглэгчдийн цахилгаан хангамж тасалдахад багагүй хэмжээгээр нөлөөлж байгаа юм. Тухайлбал, энэ оны эхний есөн сарын байдлаар жолооч нарын сонор сэрэмж алдсанаас үүдэлтэй цахилгаан байгууламж гэмтээсэн 78 удаагийн зөрчил гарснаас зургаан тохиолдолд нь хүний эрүүл мэнд, амь нас хохирч, улмаар 78814.9 кВт.ц эрчим хүч дутуу түгээгдэн, 73368 хэрэглэгчийн цахилгаан хэрэглээ их бага хэмжээгээр тасалдаад байна.

 

"Сүүлийн таван жилд 921 удаагийн зөрчил гарснаас 27 тохиолдолд жолооч, ачигч, оосорлогч нь цахилгаан гүйдэлд нэрвэгдэж, эрүүл мэнд, амь насаараа хохирсон."

 

Тиймээс "УБЦТС" ТӨХК-ийн техникийн хяналтын инженерүүд Нисэхийн аюулгүйн тойрог, Гурвалжингийн гүүр, “ДЦС-4” ТӨХК, Сонсголонгийн гүүр, Моносын уулзвар, Баянхошууны тойрог, Чулуун овоо, Амгалан,  Гачууртын эцэс, 32 тойрог, Дамбадаржаагийн уулзвар, Зуслан чиглэл орчмын нийт 12 зогсоолд ажиллаж, жолооч нарт цахилгаан эрчим хүчний хамгаалалтын зурвасын ойр орчимд ажил гүйцэтгэх үед механизмаар ойртож болох хэмжээ, газар шорооны ажил хийхээс өмнө тухайн газар доор цахилгаан дамжуулах кабель шугам бий эсэхийг тодруулж, зөвшөөрөл авах, нэгэнт аюултай нөхцөлд орсон бол эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө эрсдэхээс хэрхэн хамгаалах, аврах арга зэрэг мэдээллийг өгч, аюулгүй ажиллагааны зааварчилгааг тараан, сонор сэрэмжтэй ажиллахыг санууллаа.