2020 оны их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээний төлөвлөгөөгөөр үндсэн шугам тоноглолын нийт 34 нэр төрлийн ажил, урсгал засвараар 3,205 шугам тоноглолд тус тус засварын ажил гүйцэтгэхээр ажиллаж байна.
Жилийн төлөвлөгөөт засварын ажил өнөөдрийн байдлаар 85.4%-ийн гүйцэтгэлтэй байна.
Эрчим хүчний салбарын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн өргөтгөсөн шуурхайгаас Эрчим хүчний сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор дуусгахаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК