2020 оны 09 дүгээр сарын 16,17-ны өдрүүдэд хийгдэх байсан цахилгаан дамжуулах агаарын шугамын засварын ажлыг “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК-аас хугацаанаас нь өмнө буюу 9 дүгээр сарын 16-ны өдөртөө бүрэн дуусгаж Баянзүрх дүүргийн 8, 10, 12, 13, 23, 28 дугаар хороо Амгалан чиглэлд Монгол-Японы хамтарсан эмнэлэг, АШУҮИС, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Жанжин клуб, Чулуун-Овоо, Тэнгэр худалдааны төв, Баянзүрх-Нэг зүрх төв, Амгалан зах, Цагдаагийн хотхон, Амгалан дулааны станц, Улиастай, Хужирбулан орчмын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хэвийн хангаж ажиллана. Хүлээцтэй хандсан хэрэглэгч та бүхэнд баярлалаа.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК